Монгол Улс дампуурах магадлалтай орнуудын жагсаалтад багтжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 19

Их Британийн эдийн засгийн шинжилгээний “Jubilee Debt Campaign”s” байгууллагын шинжээчид өрийн асуудалд орох эрсдэлтэй орнуудыг нэрлэсэн байна.

-Зураг дээр Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нь өндөр эрсдэл дагуулах улс орны жагсаалтыг үзүүлэв-

Шинжээчид Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нь өндөр, эрсдэл дагуулах 14 орныг нэрлэсэн ба уг жагсаалтын наймдугаар байранд Монгол Улс бичигджээ. Дээрх орнуудын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 30 хувиас давсан, өнөөгийн төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас давсан, өрийн эргэн эрэлт Засгийн газрын орлогыг 10 хувиас давсан гэж шинжээчид тооцоолсон байна. Эдгээр орон 1-2 жилийн дотор өрийн асуудалд орж, улмаас зээл авах, цаашлаад дампуурлаа зарлах эрсдэлтэй ажээ.

Тус тайланд манай улсын тухай “Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг. Монгол нүүрс гэх мэт баялагтайгаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар байна. Тус улсын Засгийн газар ирэх онд нэг тэрбум ам.долларын зээл авах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч тус улс сүүлийн жилүүдэд санхүүгийн хувьд тогтворгүй болж, төгрөгийн ханш унасан” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2015 оны 07 сарын 20

manai ulciig zoriud orond oruulj baigaliin baylagiig xymd uneer idex olon ulciin xamtarcan luibar gej vzej baina tegej yrix um bol manai ediin zacag togtbortoi ard irged torooc tetgemjtei bac ajiliin togtmol bairtai dundjaac deguur amidraltai baix buren bolomjtoi ulc orn um

0  |  0
Top