С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 20

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр, Н.Энхбаяр шиг харийн орноос улстөр хийхээр төлөвлөж сууна. Өнгөц харвал адилхан юм шиг энэ хоёрын хооронд асар их ялгаа бий. Хоёулаа адилхан Ерөнхий сайд, намын дарга хийж үзсэн.

Тэгсэн атлаа хоёулаа идэж уусан хөрөнгөнөөсөө болоод гаднын оронд бүгж буй. Н.Энхбаярын хувьд С.Баярыг бодвол Ерөнхийлөгчөөр ажиллаж, Ерөнхийлөгчөөр сонгогдож үзсэн туршлагатай ч хоригдож, одоо дахин саатуулагдахаар шалгагдаж байгаа. Харин АНУ-д долоон хаус худалдан авч, хууль бусаар хураасан хөрөнгө угаасан хэрэгт сэжиглэгдээд буй С.Баяр “Намайг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж байгаа юм байхгүй. Гэхдээ би энэ асуудлаар өөрөө хүсэлт гаргаж шалгуулах болно. Намайг гүтгэж байна” гэж алс холын Америкаас хэлсэн.

Юутай ч, ирэх сонгуулийн өмнө С.Баяр Монголд ирж АТГ-т өөрийн биеэр хүсэлт тавин шалгуулаад зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр төлөвлөсөн тухай яриа улстөрийн хүрээнд чих дэлсэх болов. Харин тэр болтол МАН болон АТГ-ыг хэрхэн аргалах хороо найруулж байгаа гэх.

Үүний эхний алхам нь МАН-ын дарга М.Энхболдыг ирэх сонгуулиас өмнө өвдөг шороодуулах төлөвлөгөө бөгөөд ингэхийн тулд МАН дотроо нөлөөтэй шадар сайд У.Хүрэлсүхийн фракцтай хүч хавсрах гэнэ. С.Баяр болон МАН ирэх 2016 оны парламентын сонгуулийг намд нь нааштайгаар шийдэгдэнэ гэж харж байгаа бөгөөд цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадна гэж харж байгаа ажээ. Нөгөөтэйгүүр 2017 оны сонгуульд С.Баярт хүч өрсөлдөгч байхгүй хэмээн бодож сууна.

Хэрвээ 2016 оны парламентын сонгууль цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баяр ялалт байгуулбал адаглаад алдсан нэр хүндээ өсгөж, авлигын хэргээр шалгагдахгүй цаашлаад хоёронтоо сонгогдох боломжтой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа 2025 он хүртэл хадгалж чадна хэмээн найджээ. Нөгөө талаас С.Баяр 2012 оны парламентын сонгууль болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадахгүйгээ мэдсэн үү, улстөрийн хүрээний тэмцэл ихэссэн үү, аль эсвэл мөнгө төгрөг байв уу ямартай ч 2012 оны парламентын сонгуулиас өмнө Ерөнхий сайд болон МАН-ын даргын албан тушаалаа намын анд Сү.Батболдод шилжүүлж АНУ-ыг зорьсон.

Алсаас бүхнийг харж суусан тэрбээр 2012 оны парламентын сонгуульд МАН ялбал эргэж ирэхээр төлөвлөсөн ч нам нь ялагдаж дараагийн чухал мөчийг хүртэл хүлээхээр болсон. Нөгөө талаас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чансаа өндөр, сонгогдох магадлал өндөр байгааг тухайн үеийн судалгаанууд тогтоосон.

Тиймээс С.Баяр ямар нэгэн амбийц гаргалгүй Б.Бат-Эрдэнэ аваргыг түүнтэй хав дөрвөлжин золгуулчихаад нэг хэсэгтээ амар жимэр амьдарч шинэхэн амрагтайгаа нялх үрийн зулай үнэрлэсэн шиг хэл амнаас хол буйдхан АНУ-д суухыг илүүд үзжээ.

Харин саяхны ОХУ-ын Уфа хотод болсон БРИКС /BRICS-Brazil, Russia, India, South Africa/ болон ШХАБ /Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/-ын Төрийн тэргүүн нарийн уулзалтад оролцсон барууныг дэмжигч Ц.Элбэгдоржийн айлчлал бүтэлгүйтсэнтэй холбогдуулан С.Баяр Ерөнхийлөгч болохоор зорьсон байж болох талтай.

ОХУ АНУ тэргүүтэй баруун Европын орнуудтай таагүй харилцаж буй энэ үед АНУ, Европын холбоо гэдэг Ц.Элбэгдоржийг хашраахаар шийдсэн үү ямартай ч төсөөлснөөс доогуур үр дүнтэй буцаасан. Харин С.Баярын хувьд ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан басхүү Оросын талыг баримтлагч бөгөөд ОХУ-тай Ц.Элбэгдоржоос илүү харьцаж чадна хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
luivarchin(112.72.13.28) 2015 оны 07 сарын 21

bayar-aas bolj aldart 7 sariin 1-nii emh zabaraagui uil yavdal bolson shuu .........

0  |  0
баагий(103.229.120.181) 2015 оны 07 сарын 21

Энэ3 хун аль нь ч энэ улс ард олны телее юуч хийж чадаагуй шдээ 2 гадаадад оргоноод байж б.на тэднээр улс орлн дутаахгуй л б.гаа биз дээ Йрээд улдсэн жаахныг нь целмечихне Сайхан эх оронч сэтгэлтэй мэдлэг чадвартай енднр боловсролтой аавын хуухдууд монголоор дуурэн б.на шуудээ

0  |  0
MAI(103.26.193.57) 2015 оны 07 сарын 21

GEMGUI TSARAILJ GULIICHIHUUD ERUNHIILUGCH BOLJ ULSIIG MINI BUHLEER NI ZALGIH SANAATAI YU BAYAR DURAKAA TSAAHSHAA TER CHIGTEE AMERIKRUUGAA ZAIL CHINII IDSEN BAGADAAGUI SHUU NOVSHOO

0  |  0
зочин(150.129.142.214) 2015 оны 07 сарын 21

Гэрээ төвхнүүлж чадахгүй хүн төрийг зөв төвхнүүлнэ гэж юу байхав.монгол баяраар дутахгүй хэдэн жилийг өнгөрөөж чадаж байгаа хойно түүгээр яахав.орхи цаашаа...ичих нүүрээ элгэндээ наасан амьтан.

0  |  0
Teneg(98.213.252.14) 2015 оны 07 сарын 21

Yumaa olj bicheej !!!!!!!!!!!! Arai Mongoliin songogchdiig teneg gej bodoogui baigaad aa ene niitlelch nuhur shal ineedtei yum bichih yum bolioch arai uur yum olj niitleldee.!!!!!!!!!

0  |  0
Bosoo(2.68.210.10) 2015 оны 07 сарын 21

Za harj l baiy Bayr ug n Mongold heregtei hun dee ih l haraar buddag bolhoos bish

0  |  0
Mongol(73.22.95.194) 2015 оны 07 сарын 20

Poker l gene ter chuny xunii yadargaa stress bukh zuiliig tur martuuldag oyuny dasgal bolokhoos gemt xereg bish

0  |  0
Mongol(73.22.95.194) 2015 оны 07 сарын 20

Bayar shig uls torch baikhgyi bolosrol mash ondor xolyg xardag bid ter xunii xuchind amandaa talkhtai suugaa baikh shuu

0  |  0
Suhbaatar(110.3.33.154) 2015 оны 07 сарын 20

Bodit unen goridlogiig bichsen baina. Bayr chi odoo bolnoo. Bitgii gorid, M.Enhbold ni MAN-iig sergeedeg, chi erh medliig ni deeremddeg, bas uks orniig suiruuldeg baij ogt taarahgui. Namiig mine bitgii uimuuleerei. Tegvel buur sonono shuu. S.Nayr, Su.Batbold, U.Hurelsuh ta nariin baasiig bid tseverlej ydaj ybnaa. Balagtai luivarchid bainalee shuu ta nar?!

0  |  0
Эмгэн(150.129.143.211) 2015 оны 07 сарын 20

Идэж уудгаараа илүү гарна уу гэхээс хийсэн зүйл гавихгүй л юм билээ.Өөрөө түрүүлж хөрөнгө цохичихоод бусаддаа та нар идвэл ид гэж ажлаа ч хаяж авгай хүүхнээ ч сольдог энэ эр улс орныг удирдах нь хаа ч юм. Харин хамтран идэж ууж байсан болон угаадасыг нь авсан нөхдүүд л үнэнчийн дүрийг үзүүлж бөхөлзөх биз ээ.Ийм хүнийг шилж сонгоно гэвэл манайд жинхэнэ удирдагч биш мафын гар хөлүүд л үргэлжлэх юм бна.

0  |  0
Бод доо(64.233.172.203) 2015 оны 07 сарын 20

Архичин хүүхэнчин покерчин Ерөнхийлөгчөөр яахын. ! ! ! ! МАН С.Баярыг дэвшүүлвэл нэр хүнд дуусааааа

0  |  0
no(27.123.214.109) 2015 оны 07 сарын 20

No

0  |  0
hhh(202.72.246.106) 2015 оны 07 сарын 20

Манайд 3 сая хүн байхад энэ хэдхэн эрхмүүдээс илүү гарч Монгол улсаа аваад явчих хүн алга гэж үү???

0  |  0
зочин(119.40.97.116) 2015 оны 07 сарын 20

Монголын хамгийн том гэмт хэрэгтнүүдийн нэг, луйварчин, алуурчин хүн ерөнхийлөгч болчвол Монгол маань бүүр дуусах байх да, холдсон дээрээ хол байг ээ...

0  |  0
зочин(202.21.124.20) 2015 оны 07 сарын 20

С.Баяр үнэхээр лидер юм даа, монголд яг одоо ийм л лидер хэрэгтэй байна даа

0  |  0
Zochin(123.243.149.193) 2015 оны 07 сарын 20

Bayar shig l uls torch eh orond min heregtei b na daa

0  |  0
Зочин(139.216.55.83) 2015 оны 07 сарын 20

BRIC буюу Brazil, Russia, India, China улсуудын нэрийн эхний үсгүүдээр бүтээсэн товчлол юм, интернэтээс ганц хараад биччихгүй дээ сэтгүүлчээ, юун өмнөд африк вэ, жоохон ч гэсэн эрэл хөйгуулч бай л даа

0  |  0
(112.72.13.248) 2015 оны 07 сарын 20

Ene luivarching Mongoliin olon songovol zaya tavilan chin uurd alga boloh bailgui. Ed nam bolj hudlaa taltsaj bidnii setgehuigeer ugui mun olon jil togloj bna daa. Ene bol zugeer l jujig.Ene hulgaig songovol bidnii buyan zaya arilah bailgui.

0  |  0
Х.Тэмүүжин(122.201.31.119) 2015 оны 07 сарын 20

одооны шинэ хуулиар сэтгүүлч гуай нар юу ч гэж донгодож худлаа шааж болхоор болсон

0  |  0
mal(99.31.212.156) 2015 оны 07 сарын 20

Mon bichvee taarsan ch setguulch boldoo erguu mal

0  |  0
Top