Японы Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Цүтомү Такэбэ Ерөнхий сайд шинзо Абэгийн захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дамжуулан өгсөн талаар "NHK", "Kyodo news"-д мэдээлжээ.
Шинзо Абэ захидалдаа “Хойд Солонгостой холбоотой асуудлууд, тэдгээрийн дотор 1970-1980 онд Пхеньянд хулгайлагдсан япончууд болон цөмийн ба пуужингийн хөтөлбөрийн талаарх асуудлуудыг шийдвэрлэхийг Япон улс чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээсэн байна.
Токио Пхеньянтай хэлэлцээ хийхийн тулд Улаанбаатартай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсч байгаа аж. Учир нь Япон Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоогоогүй бол Монгол Улс Хойд Солонгостой дипломат харилцаатайг тус мэдээлэлд онцолжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд Хойд Солонгостой харилцаагаа илүү нягт болгохоо хэлээд, Абэг Монголд айлчлахыг урьсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ долоо хоногийн лхагва гарагт Улаанбаатар хотноо “Kyodo” болон бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө “Миний төлөөлөгч энэ сарын эхээр Хойд Солонгост айлчилсан. Хулгайлагдсан иргэдийн талаарх асуудлыг урагшлуулах талаарх “тусгай санал” бүхий захидлыг тэрбээр хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд дамжуулан өгсөн” гэж хэлсэн юм. Такэбэ Ерөнхий сайд Абэг төлөөлөн Монголд анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ёслолд оролцсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Hoid solongostoi sain hariltsaatai BH heregteo