АН шударга сонгууль явуулах гэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Дэлхийн түүхэнд хэзээнээсээ 100 хувь шударга сонгууль болж байгаагүй. Үүний адилаар аль 1990 оноос хойш Монголд нэг ч удаа 100 хувь шударга сонгууль болоогүй. Гэхдээ парламентын сонгуулийг бодвол Ерөнхийлөгчийн сонгууль арай булхай луйвар багатай болдог.

Хамгийн шударга сонгууль болдог гэгддэг АНУ-д, тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуульд булхай луйвар гарч байсан. Хамгийн сүүлд буюу 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэгэн сонгогч Барак Обама гэж дугуйлсан саналын хуудсаа уншигч төхөөрөмжид уншуулахад Митт Ромни гэж уншсаныг анзаарч гомдол мэдүүлж байсан ба энэ үйл явдлыг гар утсан дээрээ бичиж нилээн шуугиан тарьж байв.

Энэ мэтчилэн Монголд саналын хуудсыг ил, далд хэлбэрээр луйвардсаар өдий хүрэв. Гэхдээ өнгөрсөн хэдэн сонгуулиас 2012 оны УИХ-ын сонгууль хамгийн их будилаантай болж өндөрлөсөн нь өдгөө ч хэл ам дагуулсаар. Тухайн үед Архангай аймгийн сонгуультай тулж ажиллаж байсны хувьд ямар их эрээ цээргүй булхай луйвар явагддагийг анх удаа бодитоор хараад гайхаш тасарч билээ. Анх удаа цахим уншигч ашигласан энэхүү сонгуулийг шударга болно гэцгээж байсан ч харин ч өмнөхүүдээсээ илүү булхайтай болж өндөрлөснийг санаж байна.

Ямартай ч, 2012 оны сонгуульд ялалт байгуулан гарч ирсэн Ардчилсан Нам /АН/ Ардчилал болон Сонгуульд Дэмжлэг үзүүлэгч Олон улсын хүрээлэн /Internationl Institute for Democracy and Electoral Assistance/-тэй уулзлаа. Тодруулбал, АН-ын гишүүн хийгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн яамны сайд Л.Пүрэвсүрэн нар Ардчилал болон Сонгуульд Дэмжлэг үзүүлэгч Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерметэй тус бүртээ ганцаарчилсан уулзалт хийсэн.

Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн түүнтэй хийсэн ганцаарчилсан уулзалт ихээхэн анхаарал татаж байгаа бөгөөд тэрбээр Ив Летерметэй 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга явуулахад дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцсэн бололтой. Учир нь Монгол Улс Ардчилал болон Сонгуульд Дэмжлэг үзүүлэгч Олон улсын хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм.

Ардчилал болон Сонгуульд Дэмжлэг үзүүлэгч Олон улсын хүрээлэнтэй хамтарч ажилласнаар ардчилсан сонгууль хийх боломжтой ч тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийг даргалах орны хувьд нилээд эргэлзээ дагуулж байна.  Учир нь Монгол Улс  Ардчилал болон Сонгуульд Дэмжлэг үзүүлэгч Олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийг 2015-2016 онд даргалах юм.

Юутай ч, АН Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан Олон улсын бага хурал зохион байгуулж, энэ хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Ардчилал болон Сонгуульд Дэмжлэг үзүүлэгч Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Бельгийн Ерөнхий сайд  Ив Летермег хүлээн авч уулзахын сацуу тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийг даргалах эрхийг авлаа.

Нөгөө талаас АН ирэх сонгуульд эртнээс бэлдэж байгаагаа 2016 оны 6 сарын УИХ-ын сонгууль болон үүнээс нэг сарын  дараа болох 7 сарын АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад  ихээхэн анхаарал хандуулж байгаагаа Ив Летерметэй уулзах үеэрээ дурдсанаараа харууллаа.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.69) 2015 оны 08 сарын 10

АНехан шударга сонгууль явуулж харагдаач. Та нар хар хайрцгаа ашиглахгүй л бол ядах шансгүй болсноо одоо болтол ойлгохгүй байгаа юм уу ?

0  |  0
зочин(202.21.124.130) 2015 оны 08 сарын 05

Шударга сонгууль яваасай, АН зайлаасай, ард олон минь жаргаасай, улс орон минь хөгжөөсэй, АН-ын луйварчидтай хариуцлага тооцоосой

0  |  0
ссандаг(122.201.21.185) 2015 оны 08 сарын 04

Хар хайрцагаар сонууль явуулахаа л шудрага сонгууль гэх гээд байнаа даа янз нь ан шудрага сонгууль явуулбал монгол диваажингийн орон болох юм байна л даа наад зүүднээсээ сэр баярласан даа унтаагаараа зүрх нь зогсчих бий

0  |  0
hhhh(202.72.246.106) 2015 оны 08 сарын 04

Хэрвээ шудрага сонгууль болвол АН өөрсдөө гарч чадах уу?

0  |  0
иргэн(202.21.106.128) 2015 оны 08 сарын 04

болтугай

0  |  0
Top