Эрүүл мэндийн даатгалын газар байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

УИХ-ын 2014 оны 75 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдвал тус бүдүүвчийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээ, харъяаллын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэж нэмэгдэх юм.

Төсөл батлагдсанаар Үндсэн хуулиар тогтоосон иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхээ хэрэгжүүлэх, “Даатгуулагч” төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх үндэс тавигдана. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон түүний салбар нэгжүүд Эрүүл мэндийн даатгалын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж үзлээ. Тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.107) 2015 оны 08 сарын 05

ингэж байгуулах хэрэгтэй юу? бас нэг төрийн хүнд сурталтай байгууллага нэмэгдэх юм биш биз.хэний байгууллага болох бол? зовж л байна шүү

0  |  0
Top