УИХ-ын гишүүд зэвсэглэх гээд байна уу

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 06

Үнэтэй хаус, том машин, залуу эхнэрээр гангарах болсон УИХ-ын гишүүд дэлхийн баячууд шиг жаалахад ганц л юм дутаад байгаа нь гар буу. Монгол Улсад хууль хүчнийхнээс бусад нь ангийн зориулалтаар л галт зэвсэг эзэмшиж, ашиглахыг зөвшөөрдөг.

Харин сүүлийн үед “Галт зэвсгийн тухай хууль” гээчийг оруулж ирэхээр улайрч байна. Ингэхдээ гаднын хуулийг зүгээр л “копи, паст” хийсэн юм. Угаасаа “копи, паст” хийгээд сурчихсан тэдний өмнө нь санаачилсан хуулиуд бүгд гаднын хуулбар. Тамхины тухай хууль л гэхэд ОХУ-ын хуулбар. Гэхдээ ОХУ-д энэ хууль батлагдсаны дараахан манайхан ийм хууль оруулж ирж хурдан шуурхай ажилласанд нь баяр хүргэе.

Харин АНУ-д хэдэн зуун жилийн өмнөөс хэрэгжиж байгаа галт зэвсгийн тухай хуулинд манай нөхцөлд нийцэхгүй олон зүйл заалт бий. Ийм хууль оруулж ирснээр манайхан нэгнийнхээ өөдөөс буу чиглүүлж сүрдүүлэх, цаашлаад өс санасан нэгнийгээ буудахыг байг гэх газаргүй. Угаасаа ан хийхийг л зөвшөөрсөн буугаар нэгнийгээ буудаж хөнөөсөн хэрэг олон гарсан. Тэгэхээр хүн бууддаг буугаар ан хийх үү арай үгүй байлгүй дээ. АНУ-д галт зэвсгийг амиа хамгаалах зорилгоор ашигладаг ч эзэмшил газарт нь зөвшөөрөлгүй орж ирсэн нөхрийг буудахыг зөвшөөрдөг.

Цаашлаад галт зэвсэгтэй халдлага, дээрэм ч их гардаг. Манайд ийм хууль санаачлах гээд зүтгээд байгаа хүмүүс уг нь халдашгүй дархан эрх эдэлж, хуулиар хамгааллагддаг санагдах юм. Аль эсвэл хамгаалалтынхан ажлаа хийж чадахгүй тэднйи амь насыг аюулд оруулаад байна уу. Сүүлийн үед бүх л томчууд өөрийн гэсэн хаус, эзэмшил газартай болсон. АНУ шиг эзэмшил газартаа буу барьсан шигээ хэн нэгэн ороод ирвэл буудна шүү гэх гээд байна уу.

УИХ дотор АН-ынхдаа ч элдвээр хэлүүлдэг Н.Батбаяр гишүүн “Хүнд буу ашиглаж болно гэдэг заалтыг эргэж хараач ээ” хэмээн маш зөв дуугарч харагдсан. “Энэ хуулийг бодмоор юм шиг байна. Хамгийн гол заалт нь 11 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт” гэж хэлсэн бөгөөд энэ заалтад хүнд буу ашиглаж болно гэж заажээ. Ямартай ч, УИХ галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг дэмжсэн. Гэхдээ 1 дүгээр заалтыг эргэн харахаар болов. Энэ заалтыг дэмжсэн ч бай дэмжээгүй ч бай гар буу барьж л байгаа хойно хэзээ нэгэн цагт хүнд ашигласан үйлдэл гарах нь тодорхой.

Энгийн хүн битгий хэл УИХ-ын гишүүн нь бусад уруу хутга барин дайрч, сүүлдээ зүссэн, зүсээгүй болоод өнгөрсөн. Үүнтэй адил УИХ-ын гишүүн бусдыг буудчихаад буудсан, буудаагүй хоёрын хооронд болоод өнгөрвөл яана. Ядаж л, буу, зэвсэг оруулж ирэх гээд байгаа юм бол түүнийгээ сайтар бүртгэж, сумнуудыг нь хүртэл нягтлах хэрэгтэй шүү.

Дэлхийн хамгийн жижиг гар буу. Алганд багтдаг өчүүхэн жижиг энэ буу хүний аминд хүрч чаддаг

“Нарантуул” зэрэг олон газарт нууцаар сум зардаг манайх шиг нөхцөлд хэн нэгэн хүн нуугдаж байгаад буудчихаад яваад өгсөн ч хэн ч мэдэхгүй. Мэдье гэсэн ч үрсэн хонгиог нь хэн ч танихгүй шүү дээ. УИХ-ын гишүүд минь буугаараа хэнийг айлгах гээд байна. Тэгээд ч болохгүй бүхнийг хийдэг төрийн томчууд буу оруулж ирэх гээд байгаа нь цаанаа бизнесийн далд санаатайг байхыг ч үгүйсгэхгүй.

Дэлхийд бага насны охид, галт зэвсэг, хар тамхи, мөрийтэй тоглоом хамгийн өндөр ашигтай бизнест тооцогддог. Үүнээс галт зэвсэг л дутуу байх шив дээ. Х.Тэмүүжин сайдад л улстөрийн зорилгоор ашигласан болохоос биш бүгдээрээ л шахуу гэр бүлээс гадуурх харьцаанд орж явсан, явж ч байгаа.

Эцэст нь хэлэхэд, галт зэвсгийн хууль санаачилж болсон юм чинь хантааз, дуулганы тухай хууль бас санаачилчихаарай. Эрүүлдээ энэ хууль, төр чинь намайг яаж ч чадахгүй хэмээн хэлдэг ааг омог ихтэй дарга нар чинь согтуу явах нь элбэг юм билээ. Эрүүлдээ ингэж хэлдэг хүмүүс согтуудаа буудчихыг хэн мэдлээ. Ядаж л хантааз, дуулгатай явья байз.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huulich(202.70.46.213) 2015 оны 08 сарын 08

Zaaval sumtai buu gej soliorcb baihiin orond hiin buu l bhad mongold hangalttai shde.manai mongolchuud ugaasa hun buudaj chadahgui hezee ch chadahgui harin mashinaar dairch nuhahiig yostoi uzuulj ugch bhad ene balai baidald oruulsan zamin tsagdaagiin hedheen komiss nertei haltar garuud unemleh zarsnii gaig mongol hunii amiar tulj bhad yagad bugd duugai bgad bdg yum be jolooni unemleh angilal shagiin uneer zarj bnshde Z.Enhboldoo

0  |  0
H(173.9.212.2) 2015 оны 08 сарын 08

Zuv ym shg e iim huuli heregtei bj medeh l ym yalamguya tsahdaanaar buutai bval zuger tegehgui bol hutagtai huniig

0  |  0
Xaxa(103.26.195.185) 2015 оны 08 сарын 08

Их хуралд орсон хүн элий балай болно

0  |  0
zoshin(27.123.214.116) 2015 оны 08 сарын 07

Mash buruu zaslt oruulj baigaa tum baindaa humuusiin setgel zui uhamsariig dasgaj baij ene huuliig gargah yostoi baih tsan ni boloogui bain daa Ehleed ediin zasgaa saijruulj Ard tumnii buhimdliig tailj amjirgaagiin saijruulahguigeer ene huuliig batlaj baigaa ni mas buruu shuu Ard tumen mani unuudur buhimdaj baina yaduu baina ene ued buutai yabj baibal yush hiij bolno shdee

0  |  0
zoshin(27.123.214.116) 2015 оны 08 сарын 07

Mash buruu zaslt oruulj baigaa tum baindaa humuusiin setgel zui uhamsariig dasgaj baij ene huuliig gargah yostoi baih tsan ni boloogui bain daa Ehleed ediin zasgaa saijruulj Ard tumnii buhimdliig tailj amjirgaagiin saijruulahguigeer ene huuliig batlaj baigaa ni mas buruu shuu Ard tumen mani unuudur buhimdaj baina yaduu baina ene ued buutai yabj baibal yush hiij bolno shdee

0  |  0
ссс(202.72.246.106) 2015 оны 08 сарын 07

2016 онд АН баяртай.

0  |  0
zirroo(122.201.24.50) 2015 оны 08 сарын 07

Ern naad Ardchilsan namin nukhuduud ardchilin dalbaan door .ed bayalag heel hakhuul erkh medel huul zavkhruultig hiikh shig bolj bna NEGL ZUIL BII NUGEL NUDEREE GARAN SHUU GEKHDEE GANCHKHAN CHINIKH BISH GER BUL UR KHUHED ACH GUCH GDL UNUUDUR CHI INEEJ BKHAD MARGASH TER INEEN SHUU YAJ NUGEL GARCH BGAAG HARAAD

0  |  0
Pee(150.129.142.101) 2015 оны 08 сарын 06

Buu buruu bishee, yalan guyaa gar buu. hun alah ni alna l biz. gehdee zuv zugeer gudamjind yavj baigaad deeremduulmmeergui bna. yadaj uhsen ch negiin avaad yavmaar bna

0  |  0
наган(103.229.120.88) 2015 оны 08 сарын 06

Юун буу муу.арай дэндүү юмөө. Одоо бүгдээрээ нэг нэгнийгээ буудах л дутаж гэнэ дээ

0  |  0
уриалагч(150.129.142.166) 2015 оны 08 сарын 06

Энэ хуулийг оруулсан хүнийг ард түмэн шийтгэе.

0  |  0
зочин(150.129.142.166) 2015 оны 08 сарын 06

Их хуралд орохоороо хүмүүс солиорч эхэлдэг юм болов уу.

0  |  0
mongol(27.123.214.116) 2015 оны 08 сарын 06

AH ard tumnee dampuurulsan, odoo buudaj alah n dutsan bna. Umnu 90-eed oni ued bas iim yum yarj yavsan, heniigee alhgaad ulaaraad baina.

0  |  0
зочин(178.193.67.77) 2015 оны 08 сарын 06

Буу ашиглахаас илүү эх оронд хэрэгтэй хууль, дүрэм зөндөө байгаа ш дээ,тэрийгээ хэлэлцэж болдоггүй юм бх даа...

0  |  0
Top