МЗХ ч начир дээрээ АН “Хар, цагаан жагсаалт” гаргана

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 07

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ гэх Монголын мянга мянган залуучуудын нэрээр түрий барьсан энэ байгууллага өнгөрсөн хэдэн жилийн хугацааг наадмаар начин болсон хамгийн залуу бөхөд хурдан удмын даага бэлэглэхээс өөрийг хийж үзэлгүй өнгөрөөсөн. Монголын Залуучуудын Холбооны байр Монголдоо бараг ганц халуун усгүй байр байх. Тэгсэн атлаа битүү түрээсийн үйл ажиллагаа явуулдаг энэ газар шинэ даргатай болсноос хойш АН-ын “толгойн хүчин” болохоор улайрав.

Угаасаа л АН-ынхан, тэр дундаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын мэдэлд байсан уг байгууллагын дээд эзэд хаан мэт олон жил сууж, “залуучуудын холбооны өвгөн дарга залуучууддаа хандсан үйл ажиллагаа явуулж чадахгүй байгааг анзаарч Ц.Зоригтбаатарыгаа авч хаян алсын Канад уруу цөлөөд оронд нь Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар /МШХХТГ/-ын дэд даргаар ажиллаж байсан А.Мөнхбатыг авчирч тавьсан. Санаж байгаа бол нэлээд хэдэн жилийн өмнө айл бүхнийг компьютержүүлэх аян дэгдээд байх үеэр Ч.Сайханбилэг МШХХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд тэндээсээ багагүй мөнгө завшсан гэж одоо ч яригддаг юм.

Ямартай ч, Ч.Сайханбилэг “сайн ах” шиг загнан нэг байгууллагад ажиллаж байсан “дүү”-гээ татаж МЗХ-ны даргаар тавив. Тэр цагаас хойг МЗХ-г ёстой гарын аясаараа хөдөлгөж, нэгэн том хөтөлбөр хэрэгжүүлэхээр санаа шулуудсан нь “Хар, цагаан жагсаалт”. МЗХ өнгөрөгч дөрөвдүгээр сард V дугаар их хурлаа хийх үеэр АН-ын ах нарынхаа захиасыг биелүүлэх ёстойгоо мартсангүй “Хар, цагаан жагсаалт” гаргах шийдвэр гаргасан юм. Анхнаасаа энэ ажил сонгууль угтсан зүйл байсан нь одоо ил болж байна. МЗХ энэ сарын 10-наас иргэдээс “хар улстөрчид” болон “цагаан улстөрчид”-ийн талаар саналыг авна.

Тэгээд ч АН доод шатны байгууллагынхаа энэхүү судалгааг хүссэнээрээ өөрчилж хэнийг ч “хар улстөрч” болгож чадна. Гэхдээ МЗХ аливаа сонгуулийг явуулахдаа иргэд, сонгогчдыг адил тэгш, үнэн зөв мэдээллээр хангасны үндсэн дээр сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх ёстой. Үүнд хувь нэмэр оруулах зорилгоор МЗХ-ноос УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх, сонгогчдын саналыг бодитоор авч чадах эрхмүүдийг “Цагаан жагсаалт”-д бичиж, олон түмний итгэлийг алдсан, нийтийн эрх ашгаас хувийнхыг дээгүүр тавьдаг, хууль бус үйлдэлд оролцож нэр нь бохирдсон, төсвийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулсан, итгэл үл даах нөхдийг “Хар жагсаалт”-д оруулна гэж мэдэгдэн, сонгогчдыг мэдээллээр хангах боломжийг бүрдүүлж байна гэдгээр түрий барив.

Юутай ч, энэхүү жагсаалтын бүртгэлийг есдүгээр сарын 28-ны өдөр хүртэл явуулах аж. Ингэхдээ сонгуулийн насны иргэд, залуучуудаас МЗХ-ны www.myf.mn сайтаар дамжуулан иргэдээс саналыг нь авах аж. Улс төрийн сонгуульд саналаа өгч оролцох нь Монгол Улсын иргэн таны эрхэм үүрэг байдаг шиг “Хар, цагаан жагсаалт”-д саналаа нэмэрлэж, нэг талаас төр түшилцэх нөлөө бүхий эрхмүүд, нөгөө талаас нэр хүндээ “шороотой хутгасан” нөхдийг нэрлэх нь улс төрийг эрүүлжүүлэхийн төлөө таны оруулж буй томоохон хувь нэмэр болно гэж МЗХ үзэж, идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэхүү жагсаалт нь улс төрчдийн рейтингийг өсгөх, бас уруудахад жинтэй нөлөө үзүүлэх юм.

Гэхдээ үнэхээр бие даасан, хараат байгууллага байгаад хар, цагаан жагсаалт гаргавал түүнийг чинь хүмүүс хүлээж авна. Харин энэ мэт сонгууль угтсан АН-ын сонгуулийн штаб гэдгээ зарласан ажлыг чинь ард түмэн хүлээж авахгүй л болов уу.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбат (103.9.89.210) 2015 оны 08 сарын 10

энэ хар цагаан жагсаалт сонирхол татаад байгаа шүү

0  |  0
зочин(103.9.89.210) 2015 оны 08 сарын 10

МЗХ -оог АН-ын сонгуулийн штаб гэж огт хардаггүй,эсрэгээр зөв зөв маш олон ажлыг хийж байгаа харагддаг шүү

0  |  0
Зочин(180.149.78.20) 2015 оны 08 сарын 08

Бидэнд монгол улсаар тоглож дууссан намууд, тэнд шургалсан эрлийз хурлийзууд хэрэггүй.залуучуудаа.

0  |  0
Зочин(180.149.78.20) 2015 оны 08 сарын 08

Бидэнд монгол улсаар тоглож дууссан намууд, тэнд шургалсан эрлийз хурлийзууд хэрэггүй.залуучуудаа.

0  |  0
togs bogs(27.123.214.110) 2015 оны 08 сарын 07

Hutsva togs bogs min

0  |  0
Top