Д.Арвин гишүүн сүлжээний бизнес сурталчлав

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 12

Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг гаргаснаас хойш сайдад нэр дэвшүүлэх“марафон” эхлээд байгаа. Энэ уралдаанд УИХ-ын гишүүн Д.Арвин оролцож байна. Харин тэрбээр“Хөдөө амарч байхад сайд болох нь гэж хэвлэлээр ярьсан байна лээ. Би хүнээр заалгаж сайд болохгүй, хийе гэвэл хийнэ. Гэхдээ одоо цаг нь биш. Энэ удаадаа сайд болохгүй. Тиймээс энэ тухайгаа УИХ-ын болон намын даргадаа хэлсэн” гэдэг тайлбар өглөө. Ийнхүү сайдын суудалд суух цаг нь биш гэж гэдгээ илэрхийлсэн нь сүлжээний бизнес эрхэлдэгтэй нь холбоотой байж болох юм. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Дашдоржид сүлжээгээр борлуулдаг эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлахад нэлээд цаг зарцуулсан юм. Ц.Дашдорж гишүүн харин сүүлдээ залхсан уу, утсанд нь дуудлага ирмэгц“Би одоо очлоо” гэсээр явж одов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭРКА(122.201.22.190) 2015 оны 08 сарын 19

ОРДОН ЗАХ 2 ЫГ ЯЛГАДАГГҮЙ ЭРГҮҮ ЭМГЭН ХАРВИН ГУАЙ ОДОО ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨХ БОЛСОН

0  |  0
Top