Монгол Улс юуны учир Малайзад Консулын газар нээж тал засав

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 12

Малайзад амиа алдсан Монгол эмэгтэйчүүдийн хэрэг шийдэгдээгүй байхад Монгол Улсын Засгийн газар Малайзад Консулын газар нээсэнд малайзчууд нь хүртэл гайхаш тасрав. Монгол эмэгтэйчүүдийн амь насанд халдсан хамгийн харгис хэргүүд Малайзад л зөвхөн гарч, үүнийг нь илрүүлэхийг Малайзын Засгийн газар ч тэр, Монголын Засгийн газар ч тэр хүсэхгүй байна.

Гадаад хэргийн сайд асан Лу.Болд өнгөрөгч 6 сард Куала-Лумпурт илтгэл тавих үеэрээ  талийгаач Ш.Алтантуяагийн алуурчдад оноосон ялыг хөнгөвчлөхийг уриалж, монголчууд төдийгүй малайзчуудын нүдийг бүлтийлгээд ирсэн.  Азийн олон орон оролцсон энэхүү баг хуралд Гадаад хэргийн сайд хүн ийм доожоогүй мэдэгдэл хийж Монгол Улсын нэр хүнд, байр суурийг олон улсад доош нь хийж шавартай нь хутгасан. Аль ч орны хувьд иргэнээ хамгаалдаг, басхүү энэ үйлдлийг нь өөр орнууд ойлгон хүлээн авдаг. Харин Монгол Улс үлбэгэр хариулт өгч, Малайзад илт тал засан талийгаач Ш.Алтантуяаг Монголын иргэн гэхэд эргэлзэхэд хүргэж орхисон юм. Тиймдээ ч талийгаачийг Монголын иргэн үү, Малайзын иргэн үү гэх асуудал хэсэгтээ л босч ирсэн юм. Монгол Улс дээрх мэдэгдлээрээ өөр орны иргэний үхэлд холбоотой хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхийг хүссэнтэй адил дүр зураг үзүүлсэн.

Уг нь талийгаач Ш.Алтантуяа бүрэн эрхт, тусгаар тогтносон Монголын Улсын иргэн хүн байсан. Харин дээрх мэдэгдлээс харагдсан дүр зураг шиг Монгол гаралтай Малайзын иргэн аль эсвэл Малайз гаралтай Монголын иргэн байгаагүй. Аймшигтай энэ аллагаас хойш Монгол эмэгтэйчүүдийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргүүд хэд хэд гарсан ч өнөөг хүртэл Үндсэн хуулиараа иргэдээ хамгаална гэсэн үлбэгэр Монгол Улс арчаагүй байдлын улмаас нэг ч хэргийн гэмт буруутнууд зохих шийтгэлээ амсаагүй.

Өдгөө Малайзын Ерөнхий Сайдаар сууж буй Нажиб Разак талийгаач Монгол эмэгтэй Ш.Алтантуяаг аймшигтайгаар хөнөөлгөх захиалга өгсөн хүн юм. Энэ хэргийг шийдэгдтэл Малайзад Элчин сайдын яам, Консулын газар нээх асуудлыг түдгэлзүүлж ирсэн Монгол Улсын шинэ Засгийн газар энэ сарын 6-нд Малайзын нийслэл Куала-Лумпурт өргөмжит Консулын газар нээв.  Тэгэхдээ бүр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өөрийн биеэр шинэ Консулын газрын нээлтэд оролцжээ. Малайзад алуурчин, авлигач Ерөнхий сайдыг авч хаях үндэсний хэмжээний томоохон ажил өрнөж, хэзээ мөдгүй огцроход бэлэн байгаа Нажиб Разакыг Монгол Улс дэмжсэнийг өөлөх хүмүүс олон байна.

Одоо Нажиб Разакыг олон сар иргэдийг хүлээлгэж, олон улсад хүртэл “од” болсон МН370 онгоцны ослыг зориудаар нуун дарагдуулсан, “Ах” хэмээх мафийн бүлгээс авлига авсан зэрэгт буруутгаж үндэсний хэмжээнд огцрохыг шаардаж байна. Тиймдээ ч тус улсын хакерчдын бүлэг энэ сарын 29-нд Нажиб Разакт кибер дайралт хийж, огцрохыг шаардана гэдгээ мэдэгдсэн. Нажиб Разакыг хууль бус үйлдлүүдийг илчилж, өөдөөс нь зоригтой зогсч буй хүн бол хаант Малайз орны хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан Махатир Мохамед гэгч эрхэм юм. Ш.Алтантуяагийн хэргийн төлөө идэвхтэй тэмцэж Монгол Улсын өмнөөс Нажиб Разактай заргалдаж буй Махатир Мохамед Малайзын дараагийн шинэ Ерөнхий сайдаар томилогдох өндөр магадлалтай хүнд тооцогдож байна.

Харин Махатир Мохамедэд Монгол Улсын Ардчилсан намын бодлого ихэд таалагдахгүй байгаа нь илт байсан юм. Олон ч Монгол эмэгтэй амиа алдаж, бэлгийн мөлжлөгт өртөж, дарамт хүчирхийллийг золиос болж, амиа аргацаахын тулд өөр монгол охидыг хуурч Малайзад аваачиж, цаашлаад эд эрхтний донор болсон, тэгсэн атлаа тэр хэргүүдийг шийдэж өгдөггүй Малайз Улсыг үнэндээ Монгол Улсад хаалттай орон болгосон ч багадна. Хаалттай орон болгох иймэрхүү олон улсад байдаг, харин манайд Малайзад Консулын газар нээж иргэдээ улам их очиулах эхлэлийг тавив.

Тэгээд ч Малайзад очиж буй Монголчуудын 80-90 хувь нь хялбар аргаар мөнгө олох зорилгоор очдогийг тэнд сурдаг нэгэн оюутан хэлсэн байдаг. Биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэглээгээр дэлхийд эхний 10-т ордог Малайз Улс Монгол улсын визгүй зорчдог цөөн хэдэн орны хамгийн зунгаа цэнгэлийн орон нь юм.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2015 оны 08 сарын 13

ee ene lu bold odoo xen be ooriinx ni oiriin xun taliigaach shig baidald orcon yax baican bol archaagui uxaan munxag orobdmoor um Mongol xunii erx ashigiig xamgaalj chadaxgui uxaan dutuu um xar tamxi ynxandalt erxtnii naimaand Mongolchuudiig zolioc bolgox gee uv Malaiz shig ulcad koncul neecneec Filifen ulcad konculaa neecen xamaagui deer filifend xuuli cain xunii erxiig cain xangadag ulc um bilee Mongol irged ercdeld baga ordog ornuudad konculaa neex xeregtei bucuu

0  |  0
Titan(103.229.121.147) 2015 оны 08 сарын 13

Mongolchuudad zohidoggui gazar, chutgur shugelsen muu eriin gazar,

0  |  0
Top