Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс байгууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 13

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Өршөөлийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ өчигдөр хаалттай дэгээр хуралдаж баталсан. Өршөөлийн хууль нь батлагдсан өдрөөсөө буюу өчигдрөөс эхлэн мөрдөгдөж байгаагаараа онцлогтой.

Хуулийг хэрэгжүүлэх Комиссыг Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ахлах бөгөөд комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд Ц.Оюунгэрэл нар багтжээ.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар хууль хэрэгжүүлэх комиссын бүрэлдэхүүнд Өмгөөлөгчдийн холбоо, ЦЕГ-ын дарга, ХЭҮК-ийн төлөөлөл байх ёстой гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын чуулганд гишүүн Л.Болд танилцуулахаар тогтсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top