АН АТГ-ыг “араа шүдгүй” болгож нэр төдий байгууллага болгов

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 14

Ардчилсан Нам /АН/ анх ард түмэнд таалагдахын тулд Авлигатай тэмцэх газар /АТГ/ гэгчийг санаачлан байгуулсан. Тэр цагаас хойш АТГ-ын үйл ажиллагаанд тал бүрээр нөлөөлж байсан АН одоо болохоор Эдийн засгийн өршөөлийн хууль хаалттай хэлэлцэн байж баталж, үүгээрээ АТГ-ыг нэр төдий байгууллага болгож хувиргав. Учир нь дээрх өршөөлийн хуулиар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн бүх хэрэг өршөөлд хамрагдах боломжтой болгов. Үүнээс өмнө Хээл хахууль авах, Хээл хахууль зуучлах гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг АТГ-т шалгахыг зөвшөөрч байсан бөгөөд шинэ хуулиар дээрх хоёр заалтыг авч хаяв.

Тодруулбал, энэ хоёр төрлийн гэмт хэргийг өршөөлд хамааруулахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр АТГ-ын харьяалан шалгадаг авлига, албан тушаалын 10 төрлийн гэмт хэрэг бүгд өршөөлд хамрагдахаар боллоо. Ингэж 10 гаруй тэрбум төгрөг идэж суусан хүмүүсийг өршөөдөг болж, АТГ нэр төдий байгууллага болгосон АН-д одоо энэ газрын хэрэг байна уу. АТГ-ыг байгуулж, авлигын индекс буурлаа хэмээн дэлхийд үл ялиг буурсан үзүүлэлтийг бахдам амжилт болгон мэдэгдэж явсан АН авлигыг бууруулах бус харин ч ихэсгэх хууль баталсан бөгөөд энэ хуульд хориг тавихыг харж буй ард түмэнд хандан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоригийн асуудал яригдана” хэмээн нэлээд үлбэгэр хариулт өгөв. Тиймээс хориг тавьж цуцлахгүй гэсэн сөрөг хүчний мэдэгдэл баталгаатай болж ирж байна. Авлигачдыг шалгах ёстой АТГ-ын энэ үйл ажиллагааг таслан зогсоож, “араа шүдгүй” болгосон АТГ-ыг одоо юу хийнэ гэж ард түмэн хүлээж суух вэ АН-ынхан.   

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen (71.215.121.239) 2015 оны 08 сарын 16

zygeer suuj tsain ugch baihaar tatan buulgahn zuv

0  |  0
irgen(71.215.121.239) 2015 оны 08 сарын 16

AT-gazar ajlaa hiij chadahgyi hen negen erh medeltnii ygeer yavj irsen ern shuud heehed Elbegdorjiin medliin gazar baisan biz see odoo bolij hohi chin ter bygd gydamjindaa garch laazaa ushigloo

0  |  0
сонгогч(43.242.243.147) 2015 оны 08 сарын 15

ялзарсан төрийн талаар бичээд өөрсдийгөө зовоохой бол ард түмэн минь. сонгохдоо одоо анхаар

0  |  0
irgen(182.160.2.96) 2015 оны 08 сарын 15

mongold ih hurlin 76 ,darga uhaantai durak ch hereggui. 3saya hun amtai uls ornig avch yavj chadahgui sugnuud,,muu sunsnuud zail. novshnuudig ur undseer ni ustgah tsag irnee.

0  |  0
irgen(182.160.2.96) 2015 оны 08 сарын 15

novsh gej ene bguullaga hereggui um bish uu.. shuuh ch hereggui.omgoologch nar ch hereggui. dandaa hahuuli avdag balair.

0  |  0
Зочин(202.21.106.162) 2015 оны 08 сарын 15

Өнгөцхөн харвал тийм мэт боловч өвчин тусгаж, хүндрүүлж мөн туслах нэрээр тан өгч тамирыг нь алдагдуулах гэхээр л эдэв хөгийн юм энд тэндээс гарган ирч бичээд л, үнэндээ бол хотонд орсон хонийг харсаар ,хараагүй мэт идүүлж сурсан МАН-ханы бодлого мөн ч уран байгааг харуулж,мууг нь үүрүүлэхээр эрэл хийж бичихийг зорьсон ийм л нэг зүйл эрээчсэн байна. Хүний хэргийг хүнд тохож сурсан жишиг эндээс харагдаж бна? Төрийг чинь түмэн оонтой нь залгих гээд байхад түрүүвчтэй мөнгөө бодоод, хөнгөхөн зугтана гэвэл МАН-хан горьдож ээ??? Айлд хорогдон, авдраа дүүргэсээр байхыг харсаар хараагүй юм шиг...

0  |  0
gomo monhoo(150.129.142.215) 2015 оны 08 сарын 15

Төмөр замын гурван угсармалын гомо мөнхжаргал гэж хогийн хулгайч чи байрныхаа банди нарыг оролдож байранд шившгээ хутгаад одоо нархан хотхонд зугатаж очоод нархан хотхоны банди нарыг оролдохоо боль. Муу ижил хүйстэн

0  |  0
maart(46.173.194.171) 2015 оны 08 сарын 14

Odoo tatan buulgaj tosoviin mongoo khemnesen n deer dee.Aliin bolgon ajilgui darga nariig ard irged bid tejeekh yum be.darga nar n sanaaachlagaaraa alban tushaalaasaa tatgalzaval taarna.Uul n tend shudraga khumuus ajillaj baisan gej bodoj baina.

0  |  0
ххх(43.242.243.221) 2015 оны 08 сарын 14

Үүгээрээ АНам хамгийн их авилгач, авилгачдын нам гэдгээ харууллаа даа. Ирэх жил энэ намаас нэг ч хүн УИХ-д гарахгүй ээ.

0  |  0
ххх(202.72.246.106) 2015 оны 08 сарын 14

АТГ ажлаа хийдэг байсан бол одоо ийм өршөөлийн хууль батлагдахгүй л байлаа

0  |  0
Top