“Хаан эргэж ирсэн нь”

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 18

Дэлхийн хаана ч байхгүй зүйл, заалттай эдийн засгийн өршөөлийн хууль баталж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ыг ажилгүй болгосноороо Авлигачдын нам /АН/ гэгдэх болсон Ардчилсан нам адаг сүүлд нь амаа барьдаг уламжлалаа давтав. Сайн хүний дүр эсгэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эх оронд нь авчирсан ч эхэндээ яаж хорьсныг чинь тэр мартаагүй.

Угаасаа экс Ерөнхийлөгчийн эх орондоо ирэх нь цаг хугацааны асуудал байсан бөгөөд наана нь АН-ынхан авчирч, алдаа хийсэн гэдгээ нотлов. Анх түүнийг барьж хорин, авлигын хэрэгт буруутгасан АН-ынхан адаг сүүлд нь түүнийг ийнхүү өршөөсөн ч яалт ч үгүй өмнөхөө үгүйсгэсэн хэрэг. Ийм л амаа барьдаг уламжлалтай АН “мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй, гагцхүү мөнхийн эрх ашиг л гэж байдаг” гэдэг үгийг мартсан бололтой. Тэгээд ч улстөрийн ертөнцөд яруу утгаараа хэрэгжиж, салсан нийлснээрээ Холливудаас илүү нэрд гарсан манайд нэг л өдөр Н.Энхбаяр АН-ыг “эвхэртэл нь элгэнд нь өшиглөчихөөд яваад өгөх вий” гэж Н.Энхбаярт сонгуулиар саналаа "ялагдаж" шороотойгоо хутгалдсан МАН-ынхан сэтгэж сууна.

МАН-д одоо ч Н.Энхбаяр гуайг улстөрд хамгийн хатуу диктатур тогтоож байсан хүн хэмээгээд ясны тэмцэгч хүн гэж тодорхойлдог юм билээ. Тиймдээ ч бууж өгдөггүй, буулт хийдэггүй Н.Энхбаяр улстөрийн бүх ноён оргилд гарсан хүний намба зааж ард түмнийнхээ хүндэтгэлийг даасан шигээ тэтгэвэртээ суух атал харин ч эсрэгээрээ улстөрөөс ангижрахыг хүсээгүй. Тиймээс тухайн үеийн МАХН-ынхан Н.Энхбаяр гэдэг хүнээс салахын тулд намын нэрээ өөрчилж МАН болсон. Түүний үед хатуу гараар нухлагдан, дарагдаж байсан намын нөхөд нь ямар сайндаа л нэрээ МАН болгон өөрчилж, эцэс сүүлд нь сонгуульд ялагдахав дээ. Сонгуулийн өмнөхөн хийсэн энэ алхам нь ард иргэдэд тийм ч их хүрээгүй нь илт байсан юм. МАХН нь МАН болсныг мэдэхгүй иргэд хот, хөдөөгүй байв. Хөдөөд олон ч иргэн МАХН гэж мэдэхээс МАН гэж мэдэхгүй байсан үе. Тиймдээ ч МАХН гэж дугуйлж байсан юмдаг.

МАН-ын хувьд Н.Энхбаяр гэдэг “дархлагдсан хаан” шиг хүнээс намаа салгах нь сонгуульд ялагдахаас илүү үнэ цэнэтэй байжээ. Тиймдээ ч намын нэрээ өөрчилсний улмаас сонгуульд ялагдвал хариуцлагаа хүлээнэ гэж мэдэгдэж байсан болов уу. Харин МАХН хэмээх хуучин нэртэй ч шинэ нам байгуулсан Н.Энхбаяр энэ удаад өмнөхөөсөө хамаагүй сул диктатураар ажиллаж, үүнд нь ч гишүүд нь дасчээ. Мэдээж аавын эзгүйд хүүхдүүд нь дураараа авирладаг шиг өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярыг эзгүйд МАХН-ынхан баахан жаалав. Харин одоо цаг нь болсон гэдгийг батлах гэсэн шиг Н.Энхбаяр өршөөлийн хууль батлагдмагц яаран сандран эх орондоо ирлээ.

Намынхаа даргыг угтан авч эх орондоо ирсэнд нь дуртай байгаа юм шиг харагдсан ч түүнийг бас ирүүлэхийг хүсэхгүй гишүүд МАХН-д бий. Учир нь хэзээний даргынхаа байр байдлыг гадарлах гишүүд нь дарамт, диктатур, мөнгө босгоос нь эмээж байна. Юутай ч, Н.Энхбаярыг эх орондоо ирснийг МАХН төдийгүй улстөрийн хүрээнд “Авлигын эзэн: Хаан эргэж ирсэн нь” хэмээн зүйрлэж, эрх мэдлийн бөгжөө эргүүлэн зүүх нь яана даа хэмээж байна. Тиймдээ ч эдгээр өдрүүдэд “Би эргэж ирнэ” хэмээх үг Арнольд Шварценеггерт бус Н.Энхбаярт илүү зохиж байна.


Э.Төгс

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батшугар(122.201.22.190) 2015 оны 08 сарын 19

Одоо ч самарна да . Авилгачдын нам нэгмөсөн дууслаа . Эмгэнэл илэрхийлье

0  |  0
зочин(202.21.101.134) 2015 оны 08 сарын 18

Шоронд хэвтэж байх ёстой хүн юу хийж яваан зайлаад өг зүгээр

0  |  0
МАХН ГИШҮҮН(103.229.122.63) 2015 оны 08 сарын 18

ЭНХБАЯРЫГ ДЭМЖИЖ БАЙНА ЭЛБЭГДОРЖ ЗОХИОМОЛ ЗҮЙЛЭЭР ТҮҮНИЙГ ЯЛЛАСАН. ЭНХБАЯР ОДОО ЦАГААДАХ ЦАГ НЬ БОЛСОН

0  |  0
зочин(202.21.106.119) 2015 оны 08 сарын 18

Хөгийн малаар удирдуулсан хөөрхийлөлттэй гишүүд ..туслахууд...”СӨНӨ”!!!

0  |  0
Z(103.26.194.7) 2015 оны 08 сарын 18

Yag shde

0  |  0
Зочин(150.129.141.168) 2015 оны 08 сарын 18

:”> :-t

0  |  0
Top