АН-ын бүлгийн хуралдаанд намын удирдлагууд нь оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 20

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Засгийн газрын зарим сайд нарын томилогооны асуудал болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх бололтой.  УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг өндөрлүүлсний дараагаар Увс аймагт болсон АН-ын баруун бүсийн чуулганд оролцоод ирсэн билээ. Өнөөдөр хуралдах АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд болон  намын удирдлагууд оролцох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top