Өчнөөн тэрбумаар нь хулгайлаад өлсгөлөн зарлаад суллагдсаар байх уу

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 21

Өчнөөн тэрбумаар нь хулгайлчихаад өлсгөлөн зарлаж суллагддаг “моод” гэмээр зүйл Монголд бий болсныг баталсан жишээ саяхны нэг өдөр дахин болов. ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн батлан даалтад гарлаа. Өлсгөлөн зарлаж, захидал бичиж, өрөөлийн хэн нэгнээр яриулж байгаад суллагддаг “моод”-ыг дуусаагүй болохыг батлав.

Хэдийгээр Г.Дэнзэнгийн биеийн байдал тааруу, шүүх үүнийг нь харгалзан үзэж ийм шийдвэр гаргасан ч яг өмнөхүүд шиг хулгайлж, далд хийсэн тэрбумуудаа хав дарсаар суллагдлаа. Үнэхээр үхэх сэхэх дээрээ тулсан хүн хав дарсан тэрбумуудаа гаргаж өгмөөр. Угаасаа хадгалсаар, гүрийсээр байгаад суллагддаг жишиг тогтчихсон болохоор хойдохууд нь энэ жишгээр явахыг хүсдэг болж. Тэгж гүрийж чадаж байгаа нөхдүүдэд үнэнээ илчлэх хэмжээний шахалт үзүүлж чадахгүй байгаа гэсэн үг. Жирийн хүнийг хориод хэдхэн хоногийн дотор үнэнийг нь хэлүүлж чаддаг манайд “аавын хүүг алаг үздэг” болоод удаж байна.

Тэгээд ч амьдралынхаа насан туршийн баталгааг хийж байхад 10 сар юу юм бэ. 10 тэрбумыг хулгайлаад 10 хүрэхгүй сар хоригдсон ч яадаг юм гэх болж. Гарч ирсэн хойноо хав дарсан мөнгөөрөө туйлж, хэрэг хийгээгүй хүн шиг аягладаг олон жишээ Монголд байна.  Үүнээс өмнө хоригдож байхдаа өдөр бүр шахуу үхлээ, хатлаа хэмээн сенсаацалж, захидал, гэрээслэл бичиж, танил талаараа хөөцөлдүүлж, улстөрийн золиос боллоо хэмээн сүржигнэнэ.

17 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан АТГ-т шалгагдаж улмаар өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдрөөс хойш цагдан хоригдсон Г.Дэнзэн өөрийгөө гэм буруугүй хэлмэгдсэн хэмээн үздэгээ удаа дараа илэрхийлсээр байгаад ийнхүү батлан даалтад гарав. Ер нь сүүлийн гурав, дөрвөн жилд авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хоригдохоороо гарах гэж бөөн юм болдог ёс тогтжээ. Буруу зүйл хийж хоригдсон ч өөрийг нь хорьсон хүмүүсийн үйлдлийг улстөржүүлж, өс хонзон санах энүүхэнд. Бүр өөрөөсөө гадна өрөөлийг ч өлсүүлэн байж хорихоос суллагддаг болж.

Ийм жишгийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр анх тогтоож, сенсаацалж суллагддаг моодонд шинэ зүйл анги нэмэв. Олон тэрбумаар нь хулгайлсан хүнд хэдийнэ тогтсон ханш болох бусдыг өлсүүлэхэд 5 сая, хуурайгаар өлсүүлэхэд 10 саяыг төлөх бол юу ч биш.  Ямартай ч, энэ мэт олон тэрбумын хэрэгт орсон хүмүүс суллагдсаар, өршөөгдсөөр.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “хүргэн” Г.Дэнзэнгээс өмнө түүний хамтрагч гэгдэж байсан “Эрдэнэс Тавантолгой” компаний ерөнхий захирал асан Я.Батсуурь хоригдоод байхдаа мөн л өлсгөлөн зарлаж, басхүү УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Нийслэлийн мэр Э.Бат-Үүл нарын намынхаа журмын нөхдөд захидал бичиж тэд нь бүлэг дээрээ энэ асуудлыг нь ярин байж батлан даалтанд гаргасан.

Мөн Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөх нь асан Л.Гансүх бас л өлсгөлөн зарлаж, захидал бичсээр урьдчилан хорих төвөөс суллагдаж байлаа.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бэрх(202.179.20.117) 2025 оны 03 сарын 13

монголын төр идэж уугчдаас юмаа олж авч чадахгүй жаал өлсгөлөн зарлуулж байгаад өөхийг нь хайлуулж авч үлдэх юм тураах эмчилгээ хийдэг л газар болж

1  |  0
монгол хүн(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

өвчнөөр эсвэл өлсгөлөнгөөр айлгаж ч гэх юмуу сүрдүүлж ч гэх юмуу ял шавшигчид бүр гаарах нээ, хэрэг хуучрахгүй ээ сувдаг ховдогуудаа

1  |  0
Монгол зочин(150.129.142.128) 2025 оны 03 сарын 13

АТГ, шүүх, прокуророор буруутай нь тогтоогдсон, ял эдэлж байхад нь өлсгөлөн зарласан ч, нам нэгтэй төрийн албан тушаалтан найз, хэвэвч нэгтэй авилгачид нь яаж ч хөөцөлдсөн луйвардсан мөнгөө төлөөгүй бол даалтанд өгөх, гадаадад эмчмлгээнд явах нэрээр ял завшдаг замыг нэгмөсөн хаах хуулийн арга хэмжээг боловсруулж, батлан мөрдөх хэрэгтэй болжээ.

1  |  0
иргэн(72.46.139.246) 2025 оны 03 сарын 13

энхбаярыг авилгалч авилгалч л гээд байхын гайхаад байхын. за больёо... төрийн 3 өндөрлөгийг дамнаж 10 гаран жил ажилласан хүнд одоогийн энэ авилгалчдын хажууд юу ч биш юм биш үү. сайханбилэг, баярцогт, баяр, батболд гээд энэ орд ордоор нь худалдаж идэж байгаа хүмүүсийн хажууд юу юм бэ? ёстой юу ч биш байлгүйдээ. энэ хүнийг харлуулж улс төрөөс шахаад л байгаа болохоос их өр, мянганы зам гээд хийсэн бүтээсэн бас байдаг байхаа... энэ хүнийг эргээд улс төрд орохоос айж байгаа хүмүүс олон байх шиг, эбэгээс эхлээд...

1  |  0
irgen(112.72.11.121) 2025 оны 03 сарын 13

dandaa eebiigiin ustun daisnuud shvv dee.

1  |  0
irgen (112.72.11.121) 2025 оны 03 сарын 13

eebii s. bayr nyamkaa 3iig ulsuud hataad hvnii hool bulaagaad idej baihiig ni harah yum san muu uudgvi novshnuudiig.mongol turiig humurch haysan novshnuud shvv dee

1  |  0
иргэн(202.21.106.154) 2025 оны 03 сарын 13

Монгол улсын хууль -гууль болжээ.Аавын хүүг алаг үздэг ёрын ёсыг бий болгосон хулгайч луйварчид зайлаасай билээ.Гутамшиг

1  |  0
maart(46.173.194.171) 2025 оны 03 сарын 13

Ardchilal ulam gunzgiirekh tusam ene khulgaichuud ulam davarch 30,40 ter bumiig idekh baikh daa.Yaduu irgediin ezlekh khuvi 30,40 khuvi bolood l shudraga niigem iimerkhuu l baikh bolov uu

1  |  0
Nam(202.70.46.207) 2025 оны 03 сарын 13

Ugui bol hutaglaad hutaglaad l yabchih heregtei shuudee

1  |  0
Nam(202.70.46.207) 2025 оны 03 сарын 13

Bi 10 terbum bolnoo 3 han jil suuchihaya

1  |  0
Nam(202.70.46.207) 2025 оны 03 сарын 13

Bi 10 terbum bolnoo 3 han jil suuchihaya

1  |  0
okmnhjgytfcxswwa(122.201.24.241) 2025 оны 03 сарын 13

ugaasaa ardchil;san namd tur barij giiguulj bsan tuuh bhgui.bie bienee hemlej negneesee ursuj idej uuh gesen li humuus sanaa setgeltei humuus yaj tur barij chadah yum be?erunhiilugchiin zasaglaltai bolgovol ydaj idej uuh hun ni tsuuruh yumdaa.

1  |  0
nisdeg darga nar(122.201.24.241) 2025 оны 03 сарын 13

ene turd tumur nuur gej yum alga. huuliin salbariin bolovson huchin ni dandaa erh medel alban tushaal ediin zasgiin haraat bolchihson uls tur biznessiin bulegleluudiin gar hul bolchihson ulsad ymar yumniih ni huuli uilchileh be?de.

1  |  0
ddd(122.201.22.152) 2025 оны 03 сарын 13

ДЭНЗЭНГЭЭС 4.5 тэр бумыг авах хэрэгтэй. 89 хонгог суусан болоод өлсгөлөн зарлаад 17тэрбүмыг хармаалаад гардаг сонгодог арга дэлгэрчээ. Ийм байхад яаж ХУУЛъ ёс, хөгжил, тэгш байдлын талаар ярих вэ дээ!!!!!!!!! Дэнзэн бол СОНГОДОГ ДЭЭРЭМЧИН!!! Энэ нөхрөөс ХУЛГАЙЛСАН мөнгийг нь буцааж авах ёстой!!

1  |  0
зочин(202.21.117.114) 2025 оны 03 сарын 13

АН-ын тэрбумаар нь идсэн луйварчидыг яагаад өршөөгөөд байна аа, улсыг хохиролгүй болгооч ээ, хомхой сэтгэлтэй хугайчууд

1  |  0
Dm(27.123.214.108) 2025 оны 03 сарын 13

Luiwarchidiig 3uer ni ed xurungiig ni xuraaj turiiin ajil daxij ax duuseer ni xiixgui bolgox xuuli gargaj boldoggui yumuu

1  |  0
Top