Н.Энхбаяр Өмнөд Солонгос бус Хамрын хийдэд очжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 24

Эх орондоо ирээд удаагүй экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг төрийн ордноор эргэлдэж байгаад гэнэт алга болсонд Өмнөд Солонгосыг зорьжээ хэмээн таамаглаж байсан. Тэгвэл шадар сайд болж магадгүй байгаа Н.Энхбаяр Өмнөд Солонгосыг бус Дорноговь аймгийг зорьж Хамрын хийдэд очжээ. Шамбалын орон, Дэлхийн энергийн төв Хамрын хийдэд Н.Энхбаяр ойр тойрныхны хамт очсон бөгөөд тэдгээрийн дунд ууган хүү, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар нь байв. Ямартай ч, Н.Энхбаяр Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамрын хийдэд очиж эрч хүч авч байгаад улстөрд эргэн ирэхээр болжээ. Түүний МАХН нам Засгаас хөөгдсөн МАН-ы зургаан сайдын суудлаас гурвыг нь авахаар АН-тай тохиролцсон бөгөөд анхлан хоёр гэж яригдаж байсан суудал нь Н.Энхбаярт албан тушаал олгохтой холбогдуулан ийнхүү гурав болсон бололтой. Гэхдээ МАХН-аас шадар сайдад зүтгүүлж байсан Э.Батшугарыг нэрийг татсан нь цаанаа аавд нь албан тушаалыг өгөх болсонтой холбоотой байсан бололтой.      

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khkhg(112.72.11.124) 2025 оны 03 сарын 13

Улс төр гэдэг угаадаснаас салах маш дургүй байх шив дээ. Энэ энхбаяр гэгч өрөвдмөөрч юмуу

1  |  0
Khkhgkh(112.72.11.116) 2025 оны 03 сарын 13

Улс төр гэдэг угаадас амттай ч бас амь нас эрүүл мэндэд хортойдоо. Үүнийг мэдсээр байж л зүтгээд байдаг энэ этгээдүүд эргүү байх эсвэл амьдрах чадваргүй болоод ................

1  |  0
Khkhgkh(112.72.11.116) 2025 оны 03 сарын 13

Энхбаяраа гэж. нас намбаа бодоод улс төр гэдэг угаадаснаас уух гэж улайрахаа больмоор юм. Больмоор юм. Гэтэл бүүр ам нь цангаад байгаа нь учиртайдаа!!!!!!!!!!!!

1  |  0
irgen(112.72.11.120) 2025 оны 03 сарын 13

er hvn tug ch barina tugal ch hariulna.jinhene mongol er hvnii hatuujil tevcheeriig haruullaa daa

1  |  0
зочин(202.180.218.8) 2025 оны 03 сарын 13

Бараг баахдаа хүртэл хамгаалагчтайгаа яв, сэрэмжтэй бай. МУ бол аюултай улс, олон эх орончид учир битүүлэгээр ”явсан” орон...

1  |  0
hihihihi(202.180.218.8) 2025 оны 03 сарын 13

Энхбаяр гуай одоо маш хянуур болгоомжтой байх ёстой цаг үе шүү. Монгол улсаа хөгжүүлэхийн тулд хогийн хорлогчдоос сэрэмжлэх хэрэгтэй. Олон хүнтэй явж байх хэрэгтэй шүү, хаана ч явсан бие хамгаалагч энэ тэртэйгээ!

1  |  0
hihihi(202.180.218.8) 2025 оны 03 сарын 13

Энхбаяр гуай одоо маш хянуур болгоомжтой байх ёстой цаг үе шүү. Монгол улсаа хөгжүүлэхийн тулд хогийн хорлогчдоос сэрэмжлэх хэрэгтэй. Олон хүнтэй явж байх хэрэгтэй шүү, хаа ч гэсэн1

1  |  0
иргэн(150.129.140.47) 2025 оны 03 сарын 13

Шаварт унагааснаа тэнгэрт хөөргөдөг ямар учир байнаа. Энхбаяр гуай ч өөрөө намуухан баймаар юм шигээ.

1  |  0
MGLHUU(203.160.55.86) 2025 оны 03 сарын 13

AMJILT HUSYE. ARGAGUI L ELBEGDORJOOS ILUU NER HUNDTEI YUM DAA. SETGUULCHID GER ORONDOO HED HONOG AMARCH HODOO GADAA YAVUULAHGUI HAACHICHHAV GEJ SANDRALDAAD SURAGIIN GARGAJ BAINA SHUU.

1  |  0
titi minee(103.10.23.53) 2025 оны 03 сарын 13

hamrin hiided hun bur l ochdog bizdee, ted nar tegeed buzrin amitad bh uu

1  |  0
тити(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Мухар сүшигтэй бузрын хорлогч

1  |  0
Top