Э.Бат-Үүл “Буриаддах” гэрээ байгуулаад ирэв бололтой

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 07

 Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нэлээд хэдэн өдөр эзгүй байсан нь эх нутагтаа очсоных ажээ. Томоохон албан тушаалтны хувьд дэндүү урт хугацааны гэмээр аяллыг Э.Бат-Үүл хийсэн бололтой. Учир нь Буриадын хэвлэлд мэдээлснээр Э.Бат-Үүл энэ сарын 2-нд Буриад очжээ. Харин энэ сарын 6 буюу өчигдөр тус улсын нийслэл Улаан-Үд хотын “Хотын өдөр” хэмээх баярт оролцсон аж. Ямартай ч, Улаанбаатар хотын буриад дарга Э.Бат-Үүл өнгөрөгч хэдэн өдөр эх нутагтаа очоод, одоо ирээ байлгүй. Түүний ОХУ-ын Буриад Улсад хийсэн айлчлал албаны гэхээсээ илүү амины гэмээр үйл явдлуудаар дүүрэн байв.


Олон иргэн хүлээлгэсэн эцэг, хүү хоёр олон хоног алга болов


Э.Бат-Үүлийг буриадууд Монгол Улсад хамгийн өндөр албан тушаал хашиж буй буриад хүн гэдгээр нь дэндүү хүндэтгэн хүлээн авсан бөгөөд туркуудын Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-т шалгуулахыг хүссэн Б.Чулуудайн хамтаар Буриадад зочилсон юм. Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай олон тэрбумын асуудалд орооцолдож, хамтран ажиллах гэрээ байгуулсан туркууд нь түүнийг шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн. Нөгөө талаас хотын дарга эцгийнхээ буянаар орон сууцны хорооллын тендер авсан гэгддэг “Грандлайн” ХХК-ны эзэн Ч.Чулуудай олон ч иргэний газрыг чөлөөлөн байж барих орон сууцны “Түмэн амгалан” цогцолбор хороолол барихаар болсон. Гэхдээ энэ хороолол хугацаандаа ашиглалтад орохгүй нь нэгэнт тодорхой болов. Ирэх намар улсын комисст хүлээлгэж өгөх “Түмэн амгалан” цогцолборын барилга эхлээчгүй гэж бодохоор яавч ирэх оны өдийд цогцолбор хороолол барьж дуусгах вэ гэж газраа чөлөөлсөн иргэд бухимдсаар. Энэ эгзэгтэй үед /Туркийн “216 Яапи” ХХК-д Б.Чулуудайн “Грандлайн” ХХК-ийг их хэмжээний хохирол учруулсныг Арбитрийн шүүх тогтоосон болон энд олон тэрбумын асуудал яригдаж байх үед/ Б.Чулуудай эцгийнхээ хамтаар Буриадад зочилж, олон ч хоног эзгүй байсан нь ар тал сайтай хүний хийж буй алхам гэлтэй. Нөгөө талаас “эцгийн бийд хүнтэй танилц, эрийн залууд газар үз” гэдэг шиг аавынхаа хамтаар эх нутаг, элгэн садантайгаа уулзав. Хотын дарга Э.Бат-Үүлийн өвөө Сэнгэ нь буриад хүн бөгөөд ЗХУ-аас Монголд цагаачлан ирж суурьшсан хүн аж. Харин Бат-Үүл аав буюу Сэнгийн Эрдэнэ Монголын алдартай зохиолч байв. Дээрх айлчлалаас өмнө буриадууд өөрийнхөө буриад цус, битлзийн фэн, гудамжнаас гарсан улстөрч гэдгээ гайхуулж Оросын сайтад бичсэнээр "hooligans" or "atamans" буюу гудамжны танхай этгээдээс  хэрхэн хотын дарга болсноо бахархан ярьсан Э.Бат-Үүл Буриадад өвөөгийнхөө төрсөн газар /Еравнинский мужийн Улдурга тосгон/-т зочилж нутгийнхаа иргэдтэй уулзаж, ард түмний баатар болов. Ямартай ч, энэ бүгдийн эцэст Улаан-Үд хотноо Засгийн газрын төлөөлөгчтэй уулзаж, хамтын ажиллагааны хэд хэдэн санал солилцов. Тэдгээрээс Буриадын төрийн тэргүүн Вячеслав Наговицынтай хамтрах ажиллах асуудлаар хэлэлцжээ.


Буриад Монголтой байгалийн хийн хоолойд хамтрахыг хүсэв буюу “Буриаддах” гэрээ юу 


Монголын ашигтай бизнесийг гадаадад байгуулснаар нь нэрлэх моод дэлгэрүүлээд байгаа манай улстөрчдийн хэллэгээр Э.Бат-Үүлийн энэхүү гэрээнцрийг “Буриаддах” гэрээ гэж нэрлэмээр. Оюутолгойгоо Арабын Нэгдсэн Эмиратад “Дубайдчихаад” ирсэн гэгдээд буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойгоо Хятадад “Бээжиндэж” магадгүй байгаа аж. Гэхдээ үүнээс өмнө Ч.Сайханбилэг Рио-Тинтогийн Зэс, нүүрсний захирал Жан-Себастьян Жак урилгаар Их Британид зочилж, түүний гал тогооны өрөөнд нэлээн “сэжиг” бүхий уулзалт хийж, энэ уулзалтын үеэр Жан-Себастьян Жак өөрийн 9 настай охин Одри Жакаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уран аргаар шахаанд оруулсан тухай Австралийн уул уурхайн шинжээчид мэдээлж байсан. Магадгүй тэрбээр Оюутолгойг “Лондондчихоод” ч ирсэн юм билүү бүү мэд. Юутай ч, энэ хэдэн толгойнуудын араас хамгийн ашигтайд тооцогдох “Талын зам” хэмээх байгалийн хийн хоолойн ажилд Буриад Улс Монголтой хамтрахыг хүсэв. Энэ хүсэлтийг Буриадын тэргүүн Э.Бат-Үүлд тавьж, хотын дарга үүнийг нь эрх баригч намын нөхөддөө дуулгах үүрэг хүлээснээр уулзалт өндөрлөсөн аж. Ямартай ч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ ОХУ-ыг Монголтой холбосон байгалийн хийн хоолой тавих асуудлаар тохиролцож, үүний дагуу манай тал стратегийн чухал ач холбогдолтой энэхүү ажлыг эхлүүлэхээр болсон юм.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
luivarchdiig zevuuts(103.26.193.90) 2025 оны 03 сарын 13

Buriaduud chin olon avgaitai baidag biluu. Chuludain nuuts avgai ni zaisangiin blue sky-d saltaagaaraa chuludaigaas mungu salgaad suuj baidag. Baahan luivardsan munguur n unetei baishind gevtsen baidag... 3 huuhedte avgai n salj chadku buriadaar geschjee.. Haha

1  |  0
baagii(202.70.46.212) 2025 оны 03 сарын 13

Hogiin setguulch ve buriad chin mongoliin ur sad

1  |  0
Zochin(177.73.69.212) 2025 оны 03 сарын 13

Sain buriad sariin naizaa gej yamar unen ug ve?

1  |  0
Bataa(112.72.13.235) 2025 оны 03 сарын 13

Shal utgagui yum bichih yum UB hot goy bolsii shuu

1  |  0
ххх(202.72.246.106) 2025 оны 03 сарын 13

Даанч тийм байхаа нартай цэлмэг байгаад байсийм

1  |  0
Yes(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

Chuludai alban ehneree daguulaad yavj bh shig bn da. Bas buriadad nuuts avgai avaad jiremsluuleed amjsan bhda haha. Nuuts avgai huuhed geech ni zaisand amidardag.. Zaluu Hun ch gej guzeegee unjuulsan banzal gar buyangiin jagaa ahiig ali deerees duuraitsan gar..heden huuhnii shantaachind bair saviig n beldeed 2,3 gereer hulgaich nohoi shig shunu duluur getej honog tuuruuldeg erguu dagz.. Ulsiin mungu luivardaj arabiin sheih geed uuriiguu bodtsimuu haashaain. 3 huuhdiihee ehiig yaaj huurdiin

1  |  0
зочин(119.40.97.116) 2025 оны 03 сарын 13

Э.Төгс ямар ч арчаагүйм дэ чааваас, бүхнийг харлуулах гээд ядчихийн. Ийм атаач жөтөөч хүмүүс өрөвдөлтэй шүү, муу л юманд хошуугаа хөдөлгөнө, хоосон чадваргүй арчаагүй хүмүүс л ийм бдагийн

1  |  0
dorj(202.5.196.170) 2025 оны 03 сарын 13

буриаддах гэж юу гэсэн санаа вэ. монголдох, америкдах ,оросдох гэсэн үг байдаг хэрэг үү. сүрхий юм бичлээ гэж бодсон байхдаа зайлуул. үгээ лож донгос гэмээр байх чинь

1  |  0
Top