Зөв эргэлт

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 08

Өчигдөр буюу энэ долоо хоногийн эхний өдөр улс төрийн “идэвхжил”-ийн үе тохиов. Үүнийг нээлтээ хийсэн  УИХ-ын ээлжит бус чуулганар тодотгож болно. Энэ чуулган  хоёр гол асуудлын гогцоог  тайлах учиртай. Тэр нь Засгийн газрыг  бүрдүүлж, дутуу сайд нарыг нөхөн томилох, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх тухай  байв.  

Хэлэлцэх асуудлыг  өчигдөр нам бүлгийнхэн тогоон дотроо ярилцаж  санаа оноогоо нэгтгээд авав бололтой. Ч.Сайханбилэгийн танхимд нэр дэвшээд байгаа зургаан сайдын хувьд бүлгүүд өөр өөр санаа оноотой байгаа боловч  Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах талаар ижил байр суурьтай байгаа нь анзаарагдлаа. Тодруулбал, УИХ дахь МАН болон АН-ын бүлэг, Бие даагчид дээрхи хоригийг хүлээж авна гэдгээ илэрхийллээ.  Ингэснээр  авлигач, албан тушаалтнуудыг хаацайлах буруу жишиг  тогтох эхлэл болоод байсан Өршөөлийн тухай хуульд өөрчлөлт орох нь тодорхой болж байна. Хэрэв хоригийг  хүлээж авбал энэ нь улс төр дэх “Зөв эргэлт” болно. Харин хадаг барьж  хамтарсан Ардын намынхныг  хаалганы гадна хөөж гаргасаны дараа  үнэд орсон МАХН-ынхан  Өршөөлийн хуулийг цээжээрээ хамгаалах магадлал тун их. Учир нь энэ хуулийн өгөөж хишиг энэ намын лидерийг эх орондоо “Салхинд гарч агаар чөлөөтэй амьсгалах” боломжийг өгөх байв. Өршөөлийн хууль, Засагт хамтрах сургаар тэр дарга Монголд яаран ирж, шар ордоноор байн байн үзэгдэж, улс төрийн жүжгийн гол дүрийн нэг  болчихоод байгаа билээ. Иймдээ ч МАХН-ынхан хоригийг хүлээж авах асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байна.

Хэрэв хоригийг хүлээж авбал энэ нь улс төр дэх “Зөв эргэлт” болно. Харин хадаг барьж хамтарсан МАН-ыг хаалганы гадна хөөж гаргасаны дараа үнэд орсон МАХН-ын  бүлэг  хуулийг  хамгаалах магадлал тун их.

Уг нь энэ хуулийг  анх Ардчиллын 25 жилийн ойн хүрээнд  алдаж эндсэн иргэддээ өршөөл үзүүлэх зорилготой санаачилсан ч хэлэлцэх явцад танигдахгүй болтлоо өөрчлөгдөж,  авлига, албан тушаалын  хэргийг  өршөөлд хамруулсан нь  З.Энхболдын парламентын хамгийн том нүгэл болсон юм. Өөрөөр хэлбэл албан тушаалаа ашиглан төрийн өмчийг луйвардагчид, хулгайлагчид, авлигчдыг ил цагаан өөгшүүлж,  толгойг нь илэх хууль байв. Хулгайлдаг, дараа нь шалгадаг, тэгээд өршөөдөг ийм жишиг Монголд тогтвол үр уршиг нь ямар байх нь тодорхой.

Хамгийн харамсалтай нь энэ хууль Монголыг дэлхий нийтэд муухай харагдуулах  бас нэг шалтгаан болчихоод байна. Тухайлбал, Малайзын Куала-Лумпур хотноо энэ сарын эхээр болсон  Авлигын эсрэг олон улсын чуулган Монгол Улс авлигачдыг өршөөсөн хууль баталсаныг  буруутган шүүмжилжээ. Ийм хууль баталсаных нь төлөө  Транспэрэнси Интернэшнл байгууллагын Берлин дэх төв оффис Монгол Улсын Ерөнхийлөгчид, түүнчлэн мөнөөх  100 гаруй орны 300 гаруй төлөөлөгч оролцсон Куала-Лумпур чуулганы гишүүдийн олонхийн саналаар  Улсын Их Хуралд эмгэнэл илэрхийлсэн гэх мэдээлэл байна.

Энэ хуулийн талаар  анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Прокурорын байгууллагын ойн баярын хурлын индрээс чанга дуугарч,  хатуухан анхааруулсан билээ.  Мөн хориг тавихаа илэрхийлснийг  олон нийт маш талархалтайгаар хүлээж авсан. Иргэдийн энэ буухианд  ИЗНН-аас  эхлээд улс төрийн  зарим нам ташуур өгсөн нь  талаар болсонгүй.

Ийм хууль баталсаных нь төлөө Транспэрэнси Интернэшнл байгууллагын Берлин дэх төв оффис болон  Куала-Лумпур чуулганы оролцогчид  Улсын Их Хуралд эмгэнэл илэрхийлсэн гэх мэдээлэл байна.

АН-ын бүлгийн хэвлэлд өгч буй мэдээллээс анзаарвал Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар энэ  хуульд  нэлээдгүй өөрчлөлт  орох гэнэ. Тухайлбал, хоригтой холбоотойгоор 160 хүний асуудал яригдах аж. Өөрөөр хэлбэл эдгээрийн дийлэнх нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчид байж таарах байх. Хоригийг хүлээж авсан тохиолдолд тэд өршөөлийн гадна үлдэнэ гэсэн үг.   

З.Энхболдыг  эзгүй үеэр  ар талд нам, бие даагчдын  бүлгүүд  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар санал нэгдлээ.  

Чуулган өнөөдөр нэгдсэн хуралдаантай.  Энэ хуралдаанаар ээлжит бус чуулганы зорилгыг бүрэн хэмжээгээр хангах учиртай.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.11.134) 2025 оны 03 сарын 13

mahn namig erthen darahgvi bol manan budaa bolj ayul boloh ni bn shvv.

1  |  0
анхаараачээ.(103.229.120.77) 2025 оны 03 сарын 13

хамгийн түрүүнд махн-ы эрээвэр хураавар пропорционалын гайнуудаас төрөө цэвэрлэх хэрэгтэй. үүний тулд уих- гы тараах хэрэгтэй бна. ямар ой гутмаар нөхдүүд төрийг самарч бна. :-t :-t X_X X_X X_X %-( 8-X 8-X

1  |  0
zochin(202.126.89.176) 2025 оны 03 сарын 13

МАХН-ынхан гэж тохиолдлын улс төрчид. Улс орондоо бус даргадаа л их хайртай хүмүүс харагдаад байх юм. Тэднийг эх орончид гэж хэлэх арга байхгүй.

1  |  0
Top