“Ах нь дүүдээ сургадаг” шиг албан тушаалтнууд, амжилтад хүрэгсэд нь ард иргэддээ үлгэр дууриалал үзүүлэх ёстой байдаг шиг санагдана. УИХ-аас баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, үүний дагуу нүхэн гарц, цагаан шугам байсаар байтал Багшийн дээдийн урд талын замаар дүрэм зөрчин зам хөндлөн гарсан нэгэн оюутанг 19200 төгрөгөөр торгосон. Анх торгуулсан буюу “01” хэмээх торгуулийн хуудас авсан оюутан нь Булган аймгаас ирсэн нь тогтоогдож “Булган сүүлтэй Булганы хүүдээ баярлалаа” хэмээн шоглож дуусаагүй байтал торгосон цагдаа нь Булганых болж улстөрийн хүрээнд хүртэл онигоо болон яригдсан. Торгосон, торгуулсан хоёр нь Булганых гэсэн үнэн үү гэж улстөрчид нь хүртэл бие биенээсээ твиттерээр лавлаж харагдана лээ. Тэгвэл гарцгүй газраар зам хөндлөн гарахыг хориглож, гарсан тохиолдолд 19200 төгрөгөөр торгох шинэ хууль хэрэгжээд хэд хонож байхад энэ хуулийг баталсан УИХ-ын гишүүн нь өөрөө гарцгүй газраар зам хөндлөн гарч дүрэм зөрчлөө. Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон түүний нөхөд тус бүр 19200 төгрөгөөр торгуулах ёстой болж байна. Монгол Улсын иргэн бүрт хамаатай энэ хуулийг дагаж мөрдөх, зөрчсөн тохиолдолд торгуулиа төлж, иргэнийхээ үүргийг биелүүлэх эсэхийг харах л үлдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Gishuun humuus gedeg chin haanii tushmeluud gesen ug sheegeed zogsoj bsan ch bolnoo