Өчигдөр орой чуулганы хуралдаан өндөрлөхөөс өмнө УИХ Засгийн газрын зургаан сайдыг томилох асуудлыг хэлэлцэж баталлаа. Ингэснээр:
М.Зоригтыг-Зам, тээврийн сайдаар
Ц.Оюунбаатарыг -Шадар сайдаар
Б.Болорыг- Сангийн сайдаар
Н.Батцэрэгийг-БОНХАЖ /Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал/-ын сайдаар
З.Баянсэлэнгийг- Барилга, хот байгуулалтын сайдаар
Г.Баярсайхан - Хөдөлмөрийн сайдаар тус тус томилсон байна.
МАН-ын зургаан сайдыг засгаас хөөж суларсан зургаан суудлыг АН, МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвсэл гурав гурваар нь хувааж авахаар тохиролцсон бөгөөд энэ дагуу АН-аас М.Зоригт, Б.Болор, Г.Байрсайханыг, МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар, Н.Батцэрэг, Г.Баянсэлэнгэ нарыг сайдад нэр дэвшүүлж үүнийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрснөөр баталсан байна. Үүнээс өмнө хэд хэдэн сонголт яригдаж зарим нь сайд болохоос татгалзаж, зарим нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт таалагдаагүй юм. Өөрөөр хэлбэл, дээрх сонголт Ч.Сайханбилэгт таалагдсан, түүний сонголт юм. Ямартай ч, Шийдлийн хэмээх Засгийн газар ингэж элэг бүтэн болж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )