Засгийн газрын нэр, логог барин "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хилийн бүсэд сурталчилгааны сэтгүүлийг 160 ам.доллараар гадаадын жуулчдад заруулж байсан асуудал хэсэгтээ л шуугиан тарьсан. Эл асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд “Access” хэмээх сурталчилгааны сэтгүүл зарах зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг ажлаас нь халахыг Ерөнхий сайд холбогдох албаныханд даалгасан билээ.
Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газрынхан хуралдаж, “Хүннү лорд” компанийнхныг хилийн онцгой бүсэд нэвтрэх эрхийг олгож нэвтрүүлсэн хэмээн хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг албан тушаалаас нь буулгаж, оронд нь Увс аймаг дахь цэргийн ангийн захирагч Б.Бат-Эрдэнийг томилсон байна.

Сэтгэгдэл ( 0 )