УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уучлалт гуйж, торгуулиа төллөө

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

“Үлгэр дууриалал үзүүлэх ёстой эрхмүүд нь өөрсдөө хуулиа зөрчив” хэмээн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нарын дөрвөн эрхмийг гарцгүй газраар зам хөндлөн гарч дүрэм зөрчиж буйг бид өчигдөр мэдээлсэн билээ. Дээрх дөрвөн гишүүн уржигдар өглөө буюу энэ сарын 7-нд энэ үйлдлийг үзүүлсэн бөгөөд есдүгээр сарын 1-нээс гарцгүй газраар зам хөндлөн гарахыг хориглож, гарсан тохиолдолд 19200 төгрөгөөр торгох хууль хэрэгжиж эхэлсэн. Ийм хууль баталж, басхүү торгоод эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг баталсан их хурлын гишүүд нь өөрсдөө хуулиа зөрчсөн нь цахим ертөнцөд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Тэгвэл өчигдөр орой дээрх дөрвөн гишүүний нэг Л.Энх-Амгалан гаргасан үйлдэлдээ ард түмнээс уучлалт гуйж, торгуулиа өөрийн биеэр очиж төлөн дахиж ийм явдал гаргахгүй, гарцаар гарч байна гэж арл түмэндээ амлав.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
freeman(103.10.23.71) 2025 оны 03 сарын 13

Enend bol torguuliin mungu ineedem, manuust bol uilaan bno. Xoshin shog, tarhi ugaalt, xuurhii doo. Mundag eriin dvrd togloh gesen novsh

1  |  0
иргэн(122.201.24.32) 2025 оны 03 сарын 13

Арай ухамсартай нь мөнгөө төлж,уучлал гуйсан байна.

1  |  0
aRtsaa(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Naad hed chini torguulia unuudur tuluud margaash hul dooroo garts garguuchihna biz dee ard tumen gartsaar garahiin tuld uchnuun l toirch bna l

1  |  0
паржак(202.131.229.34) 2025 оны 03 сарын 13

новшнүүд сонгуулийн ПИАР-аа сүрхий ухаантай эхлүүлж байх чинь

1  |  0
БУРЖАК(150.129.140.253) 2025 оны 03 сарын 13

ХАЯНАА ГУАЙ Ч АЛДАРТАЙ ТЭНЭГ ХҮН ДЭЭ. МИНИЙ БУРУУ БИШ ГЭЖ ГҮРИЙЖ БАЙГАА ДАА. ХОНГОРЫНХОНЫГ ХОРДУУЛААГҮЙ ХАМУУРСАН ГЭЖ ГҮРИЙДЭГ ХҮН ШҮҮ.

1  |  0
Top