УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөхтэй холбоотой таагүй мэдээлэл гаднын сайтад хүртэл тавигджээ. Их хурлын эмэгтэй гишүүний эмэгтэй зөвлөх З.Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн хорих ял оноосон бөгөөд тэрбээр энэ ялаа эмэгтэйчүүдийн хорих ангид чанга дэглэмд эдлэхийг заажээ. Харин түүнтэй хамт улсын нууц задруулсан хэргээр шүүгдсэн Б.Чинбаяр хэмээх залууд 23 жилийн хорих ялыг мөн л чанга дэглэмд эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Монгол Улс гаднын тагнуулаар ажиллаж, нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг гадагш дамжуулсан хүнд 16-25 жилийн хорих ял оноодог бөгөөд энэ дагуу дээрх шийдвэрийг гаргасан байна. Их Хурлын гишүүн М.Батчимэгийн зөвлөхийн хувьд тэрбээр Тайванийн тагнуулаар ажиллаж мэдээлэл дамжуулж байсан аж. З.Пагмажав нь М.Батчимэг гишүүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, З.Пагмажав гишүүндээ зөвлөж, гишүүн М.Батчимэг Ерөнхийлөгчид зөвлөдөг байж. Өдгөө зөвлөхийнхөө талаар мэдээлэлгүй байгаа М.Батчимэг гишүүний хувьд 2005-2008 оны хооронд Тайванийн нийслэл Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан юм байна. Тэгвэл түүний зөвлөх З.Пагмажав мөн л Тайваньд сурч, ажиллаж байсан аж. Юутай ч, энэ мэт улсын нууцтай холбоотой чухал бичиг баримт гадагш дамжуулсан хүн хүртэл Өршөөлийн хуульд хамрагдах бололтой. Тодруулбал, З.Пагмажавыг Өршөөлийн хуульд хамруулахаар тохиролцсон тухай сураг чих дэлсэв. Мөн үүнийг батлах нэгэн үйл явдал болсон нь саяхан баталсан Өршөөлийн тухай хуулийг эргүүлэн татсан нь эх орноосоо урвасан хүнийг өршөөлд хамруулна гэсэн заалт оруулахаар болсонтой холбоотой гэнэ.

Сэтгэгдэл ( 19 )
tsergiin heeriin shuuheer oruul naad hedee
Ene hund ajliin turshlaga baihgui baihad zuvlukhuur ajluulaad baihdaa yaahav dee, neg l ikh sursan Hun haragdaj bn.
Монголын улс төрөөс зайл Нэг хүн тэрэгний өрөөсөн дугуй Батчимэг
***
Sda ulsaa hudaldaj ideed uy hojihuu erguu gishuun ni bas medeelelgui bhdaa yahwe Dee uyn orshool ugh hutsana daa iimerhuu umnuudig humuus ygd gishuun bolgood bdin Bol songoson garuudni dandaa tag bogluu ugsin umig ni avaal tgeel uursduu has orhgui nuguu garuud umnuus ni sanal uguud tgd bench medhgui iim um garch irj bgan ter tysmaa tyslahaa medhgui hamt ajilana gj baij bolomjgui asyydal uurt ni bas ul ugh hteishde
З.Пагамжав хийсэн хэрэгтээ тохирсон ял авсан байх. Гэхдээ хожим хэдэн жил болоод гар ирсний дараа дахин улс төрд ойртуулахгүй арга хэмжээг одооноос төлөвлөх хэрэгтэй. харин М.Батчимэгийн асуудлыг Тагнулийн хараанд авч, улс төрөөс бүр мөсөн зайлуулах хэрэгтэй. үүнд ямар ч тайлбар, өмгөөлөл хэрэггүй.
Ийм амьтныг монголоос хееж гаргаад насаар нь оруулахгуй болгоод ах дv,амраг садан,vр хvvхдий нь ч анхааралдаа авмаар
Манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй хятадын тайваньд тагнуул шүү ццццццццццц тархи нь яаж өтөхөөрөө ингэдэг байна
увсын улаан хацарт авгай байна шдээ.наад пагмажав чинь нямдорж дорлигжав нарын нэг нутаг байна шдээ.хувхай юмнууд юу болоод байна? хасагуудынхаа араас орох гээд байгаа юм уу,дахин дээш гаргаж болохгүй болой .1984-1994 онд увсын 2 -р сургуульд сурч байсан найз нөхөд нь энэ балайгаа мэддэг болов уу?
тагнуул - ёстой булай юмаа,энэ их хурлын гишүүд дотор хүн шиг хүн ингэхэд ер нь байна уу? дандаа худалч хулгайч авлигач,дансны дугаар өгч дарамтлагч одоо бүр тагнуул хийдэг болжээ.аймшигт энэ нөхдийг хятадын хууль шиг хатуу чанга хуулиар л номхотгоно доо.2016 оны сонгуулиар арай хүн чанартай хүмүүс гарган хуулиа чангатгая өөр арга алга
Ямар зэвүүн юм бэ. Элбэгээ өөрөө төрийн нууц задруулсан ялтай хүн гээ биз дээ. өөрөө ял үүрэхгүй, өрөөлийг ял үүрүүлэхгүй. новшийн амьтан юм даа
Elbegee, Batchimeg, Naad muu hujaagiin tagnuuluudaa bugdiig n tsaazlah heregtei.
shiitgel unheer baga bnaa
Batchimeg uuriinhuu hiisen zuilee chihej bgaa biz dee ene AN-aas yuruusuu bolohgui zuil bolgon garch bna daa
Nuhur ni bas tagnuul baih shuu nugas Bayaraa geed nuhur bgaa
наадуулчин бүгд хятадын тагнуулууд бна бүгдийн цаазаар ав зөвөлсөн зөвлүүлсэн бүгдийн устгаж байж улс орон сэргэнэ
16 han jil uu??? Busad orond bol Ex ornoosoo urvasan bol Tsaats biz dee! Tegeed ochij ochij manai ulsiig huleen zuvshuurdduggui muu Go min danii hyatad taivanii tald tagnuul hiisen novsh! Buudaach naad novshnuudaa! Batchimegiig ch gesen shalga!!!