Төрд луйварчид гараад байгаа нь сонгуулийг төрөөс санхүүжүүлэхгүй байгаагаас болж байгаа гэнэ. Хэн мөнгөтэй нь сонгуульд ялдаг. Улс төрийн намууд ингэж “оношилж” байгаа аж. Тэд ийм дүгнэлтэд хүрснээ өчигдөр нийтэд мэдэгдэв. “Өнөөгийн нийгэмд сонгуульд оролцох, ялалт байгуулах нь мөнгөтэй салшгүй холбоотой болсон. Тиймээс дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн санхүүжилтийг төр гаргаснаар нэр дэвшигчид тэгш, шударгаар өрсөлдөх боломж бүрдэнэ”... Энэ бол намдуудын хийж буй гол дүгнэлт, бас гаргалгаа нь.
МАН-аас зохион байгуулж байгаа “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 22 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар зөвшилцөх үеэрээ Үндсэн хууль, Сонгуулийн хууль болон улс төрийн намуудын санхүүжилтийг төрөөс гаргуулах тухай ярилцаж ийм шийдэлд хүрчээ.
Улс төрийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойшхи хугацаанд 1992 оны сонгуулийг эс тооцвол сонгууль шударга болж байсан нь тун эргэлзээтэй. Чухамдаа ийм будлиантай сонгуулийн уршгаар 2008 оны долдугаар сарын 1-ний гунигт хэрэг явдал үүссэн билээ. Тухайн үеийн сонгуулийг будлиантуулсан хэргийн эзнээр МАХН /хуучин нэрээр/ тодорч цагаан байраараа гал тахих дээрээ хүрсэн. Тэр цаг үе мартагдах болоогүй байна.
Сонгуульд мөнгөтэй хүн л ялдаг, энэ нь шударга өрсөлдөөнийг боомилж байна. Энэ бол намуудын гарган тавьж байгаа нь асуудал. Гэхдээ энэ бол хэтэрхий өрөөсгөл, хоёр талтай асуудал. Мөнгөтэйд нь илүү боломж байдаг ч бас ард түмний сонголтыг дан ганц мөнгөний хэмжээгээр илэрхийлнэ гэдэг нэг талаасаа сонгогчдыг дорд үзсэн хэрэг. Ихэнхи тохиолдолд иргэдийн сонголт тэдний итгэл үнэмшилийн илэрхийлэл байдаг. Дэмждэгээ л дугуйлж таарна. Одоо бол сонгуулиар мөнгө тараах нь хуулиар хориотойгоос гадна дэндүү хоцрогдсон “арга барил” болсон.
Өчигдөр намууд зөвшилцөлийнхээ талаар мэдээлэл хийсэн. Сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг нэр дэвшигч өөрөөсөө болоод сонгогч, намын гишүүд хандиваар “босгодог”. Харин ирэх 2016 оны сонгуульд улс төрийн нам эвслүүд төрөөс тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилт авахаар шийдэж, хүсэлтээ хүргүүлж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн.
Хамаг Монгол хөдөлмөрийн нам (ХМХН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн “Өнөөгийн нийгэмд сонгуульд оролцох, ялалт байгуулах нь мөнгөтэй салшгүй холбоотой болсон. Тиймээс дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн санхүүжилтийг төр гаргах нь зөв. Ингэснээр нэр дэвшигчид тэгш, шударгаар өрсөлдөх боломж бүрдэнэ” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 7 )
bolio namuudaa ter mongiig ard tumen shudraga xodolmorooroo bocgocon mongo namuud gishuudiinxee tatbaraar l conguulidaa orno biz torooc namuud mongo abax ecgui
Төрийн мөнгийг тэгш хувааж авах нь дээ. Ард түмээн АНХААР Энэ хуульчлагдвал ТАТВАР төлөхөө болъе.
Bie.daagchdad.bas.uguh.uu?
TA NAR ARAI KHETERCH BAINAA . TA NARYG MONGOLCHUUDYN ARAI L OYUNLAG KHESEG NI GEJI BODOJI BAISAN YUM . IIM KHUMUUSIIG YU GEDEG GEECH , KHUTSDAG KHALTAR GEDEG YUM
Хандив цуглуулах хэрэгтэй шүү дээ.
Намуудад мөнгө хувиарлахыг дэмжихгүй байна
Songuuliinhaa mungiig.gargaj.chadahgui.bol.songuulid.oroltzoh.hereggui