Зам, тээврийн сайд М.Зоригт очсон яамныхаа фэйсбүүкийг хаав

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Зам тээврийн сайдаар очоод буй УИХ-ын гишүүн М.Зоригт томилогдсон эхний өдрөөсөө л эхлээд яамандаа дориухан ажиллахаар шийдсэн бололтой Зам тээврийн яамны ажилчдын сошиал медиа-д орох эрхийг нь хаажээ. Ингэснээр яамны мэргэжилтнүүд, ажилчид фэйсбүүк, твиттерт нэвтрэх эрхээ хасуулаад байна. Фэйсбүүк, твиттер, yahoo messenger, skype зэрэг сошиал медиад нэвтрэх эрхийг хориглож, ажилчдын үр бүтээлийг сайжруулах жишиг манайд хэдийнэ тогтоод байгаа бөгөөд гол төлөв гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудад хэрэгждэг юм. Тэгвэл энэ удаад төрийн яаманд хэрэгжиж эхэллээ. Нөгөө талаас төрийн албан хаагчдыг өдөржингөө зүгээр сууж,ажил цалгардуулдаг гэх гомдол тасардаггүй юм. Тэгвэл өөрийг нь шүүмжилсэн найзуудаа “блок” хийх дуртай сошиал медиан байнгын хэрэглэгч М.Зоригт гишүүн шинэхэн очсон газрынхаа ажилчдыг “чангалаад” эхэлсэн байна. Мөн шинэхэн сайд одоогоор ямар ч ганцаарчилсан уулзалт хийхгүй гэдгээ твиттертээ тунхагласан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.134.64.88) 2025 оны 03 сарын 13

PORNO OD SAID BOLDOG BALAI TSAG UYE IRJDEE...

1  |  0
Top