З.Баянсэлэнгийн ацан шалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Ард түмнээсээ “Хамгийн азтай хүн” хэмээх цол хүртээд буй З.Баянсэлэнгэ “оймсонд хавчуулагдан” УИХ-д орж ирсэн нэлээд хэдэн гишүүний нэг билээ. Тэгвэл “аз байвал ёозгүйгээр цохино” гэдэг шиг гишүүн маань Барилга, хот байгуулалтын сайдаар очиж нэг ёсондоо “хүүгээс бэрс” гарав. Гэсэн ч түүний хувьд хүсэл нь барагдахгүй л явна. МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа өршөөлд хамрагдахад өндөр хувь нэмэр оруулахаар зүтгэж басхүү энэ үйлдлээрээ түүнд үхтлээ үнэнч гэдгээ нотлохын оролдоод байх шиг. Гэхдээ ойр тойрныхноосоо албан тушаал ахихын хэрээр ааш зан нь хувирсан гишүүн бүсгүй хэн нэгэнтэй хэрэлдчих гээд байдаг зантай болсон аж. Өчигдөр л гэхэд тэрбээр Байнгын хорооны хурал дээр нэлээд бухимдалтай байдалтай сууж буй нь илт байв. Учир нь, Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан байгаа нь түүний эгдүүцлийг хүргээд байгаа аж. Үнэндээ Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хориг цаагуураа МАХН-ын дарга Н.Энхбаярт таарахгүй байгаа учраа З.Баянсэлэнгэ ийнхүү бухимдав. Тэрбээр мөн энэ үеэр “Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна. Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байтал иргэдээ ингэж талцуулж болохгүй. Улсад 350 тэрбум төгрөг завшсан хэрэгт 112 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ. Эдгээр хүмүүсээ зарла. Хоригтой холбоотойгоор 350 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөнө гэсэн зүйл яриад байгаа. Гэхдээ энэ нь яг тодорхой зүйлгүй байна. “Шударга ёс” эвслийн бүлэг иймийн тулд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр хуулийн дагуу завсарлага авсан” гэдгээ хэлэв. Чухамдаа З.Баянсэлэнгийг Өршөөлийн тухай хуульд Н.Энхбаярыг хамруулж, гэм зэмгүй нэгэн болгож байгаа ч ганц Н.Энхбаярын цаана улсад их хэмжээний хохирол учруулсан олон цагаан захтнууд өршөөгдөх гээд байгаад ийнхүү унтууцаж ацан шалаанд оржээ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

Энэ хүний боловсрол нь тийм шүүдээ чаддаг юм аа л хийж байгаа нь тэр

1  |  0
Зочин(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

Би энэ салбарын сайд болход ард түмний дунд ямар сэтгэгдэл төрүүлэх бол гэдгийг бүрч олйгохгүй харин ч өөрийгөө бүр тэнгэрээс ч дээгүүр бодоод байгаа юм бишүү өөрт нь хандсан энэ олон сэтгэгдлүүдийг олж уншиж байгаа болов уу

1  |  0
Зочин(202.5.202.130) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлчээ, ”Аз хүү байвал ёз хүүгээр...” гэдэг Монгол үг байдаг даа, :”>

1  |  0
Irgen(173.79.158.153) 2025 оны 03 сарын 13

Oox kendo krash ylciin Ix xyrliin gishuun caid bolchixdog mongol ylc xoorxiieodoo .bayncelengiig. Deer neg zochin Balaicelenge geed bichcen baican . Ectoi balairyylaad garaad ogcon bn shuu. Argagyi l mongoliin tor balairaad bga yum bn daa.

1  |  0
Баатар(203.169.51.5) 2025 оны 03 сарын 13

Монголын төрийн балаг монголчууд биднээс эхтэй. Баянсэлэнгэ сайд болсон нь МАХН бид сонгосоных

1  |  0
зочин(202.21.106.153) 2025 оны 03 сарын 13

төрийн хуулийг завхруулах, гажуудуулах, түмэн олныг ”харалган” гэж хөлснийхөө цалинд тохируулан хэсэг хугацаанд тохуурхал хийлээ??? МАН ч түүхэндээ уучлагдахгүйгээр нүгэл хийж ”шахаанд” оруулан завших биш өөрсдийнхөө чадамжыг ил болголоо?? Алдар нэр, албан тушаалаас өөр юу ч бодож, нэмэр болохгүйгээ Ихэр МАН-МАХН харууллаа??

1  |  0
%%%%(202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

З.Баянсэлэнгэ “оймсонд хавчуулагдан” УИХ-д орж ирсэн нэлээд хэдэн гишүүний нэг билээ.МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа өршөөлд хамрагдахад өндөр хувь нэмэр оруулахаар зүтгэж басхүү энэ үйлдлээрээ түүнд үхтлээ үнэнч гэдгээ нотлохын оролдоод байх шиг. МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа өршөөлд хамрагдахад өндөр хувь нэмэр оруулахаар зүтгэж басхүү энэ үйлдлээрээ түүнд үхтлээ үнэнч гэдгээ нотлохын оролдоод байх шиг.

1  |  0
Оросоо(150.129.143.223) 2025 оны 03 сарын 13

Сайд болоод яамныхаа ажилчидаа 100 айлын / БИ ЧАДНА / баригаадаас томилбол яг таарна

1  |  0
Zochin(150.129.143.243) 2025 оны 03 сарын 13

Gudamjnii aztai teneg avgai zasag turiig udirdah boljee,mongoliin turd tolgoi bna uu ,eh oronch setgel gej bna uu,araichdee ard tumnee yu gej doromjilj bgaam be???

1  |  0
irgen(112.72.11.134) 2025 оны 03 сарын 13

ardin hvvhed tur narij chaddag gedgiig haruulj bn.bayselege baasanhvvg demjij bn.

1  |  0
unshigch(202.70.43.18) 2025 оны 03 сарын 13

Bolovson hichnii bodlogo aldagdsanii neg top jishee ene baina Gudamjind orildog humuusiig deesh gargan tur namjaahiin tuld alban tushaal egdeg AN uuniig l sain hiij baina Horigiig Oyunbaatar Bayanselenge Enhbayar Baasanhuu nar l demjihgui baigaa

1  |  0
Б-З(202.5.196.170) 2025 оны 03 сарын 13

Ихэнх иргэд хоригийг дэмжиж, зарим иргэд дэмжихгүй байгааг ”Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна” гэж Баянсэлэнгэ үзэж байна. Гудамжны хэрүүлч авгайг сайд болгож байгаа Их Хуралд,цаашилбал төр засагт итгэх итгэл алдарлаа.

1  |  0
Top