Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотой зарим яамны дэд сайдуудыг чөлөөлж, оронд нь шинэ сайдууд томилох юм. Түүнчлэн зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ч солигдоно. Тэгвэл энэ томилгоог Засгийн газрын ирэх даваа гарагийн хуралдаанаар хийх бололтой.
Тодруулбал, Засгийн газарт хамтран ажиллаж байсан МАН-аас томилогдсон дэд сайдуудыг чөлөөлж оронд нь Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс шинэ томилгоог хийнэ.
Үүнд, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д;Атармаа, Уулуурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б. Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийг чөлөөлнө.
Гэхдээ тэдний оронд томилох шинэ дэд сайдуудын нэрс тодорхой болоогүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )