Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

 Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүрэг  Эрх чөлөөний талбайд /11:00-16:30 минут/ үргэлжилж байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас энэ үеэр  эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг сурталчлан, зөвлөлгөө мэдээлэл өгөхөөс гадна иргэний харьяалал, виз, бүртгэл, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой холбогдох материалыг хүлээн авч,  зорчигч, тээврийн хэрэгслийн  улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагааг иргэдэд гарган өгч байна.

Дараагийн өдөрлөг Хан-Уул дүүргийн Соёлын төвийн урд талын талбайд 9 дүгээр сарын 14-ний өдөр /11:00-16:30 минут/  болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top