З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаа илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

УИХ-аар хаалттай хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч хэсэгчилэн хориг тавьсан билээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн долоон заалтыг өршөөх 4.1, 7 дугаар заалтад хориг тавьсан. 

Гэвч уг асуудлыг өнгөрөгч даваа гарагт хэлэлцэх үед УИХ дахь “Шударга ёс” эвсэл завсарлага авч, хуулийн төслийн хоригийг ирэх долоо хоногийн мягмар гарагт дахин хэлэлцэхээр болсон юм. Ингэснээр хуулийн төсөл анхнаасаа МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулагдсан гэх хардлагыг улам баталгаажуулж өгсөн гэхэд болно. Тэгвэл АН-ынхан Ерөнхийлөгчийнхөө хоригийг хүндэтгэн хүлээж авахаар шийдсэн бололтой. УИХ-ын дарга З.Энхболд өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр энэ байр сууриа ч ирэх мягмар гарагт хадгалах гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

Huleej avahgui geed yahii teneg mini. Enkbbayriin baritsaand orchood ......

1  |  0
zochin(112.72.11.134) 2025 оны 03 сарын 13

Tegeed anhnaasaa yah gej batalj shalchganasan um ve uneheer erguu tussan tenegersen novshnuud ve yasan bugd uhetsgee

1  |  0
Top