Маргааш хүндэтгэлийн хуралдаантай

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 12

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт энэхүү ойтой холбоотойгоор маргааш 11.40 цагт УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулахаар товложээ.

Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улсын хамгийн анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Улсын Бага Хурал нь хууль тогтоох, хянан шалгах чиг үүрэгтэй төрийн эрх барих дээд байгууллага нэртэйгээр үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ үед 53 гишүүнтэй, таван жилийн бүрэн эрхтэйгээр сонгогдон ажлаа эхлүүлж байжээ. Тухайн үеийн Улсын Бага хурлын гишүүдээс өнөөдрийн парламентад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тэргүүтэй гишүүд ажиллаж байгаа юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top