“Парламентыг энэ томилгооноос салгах хэрэгтэй”

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Монголд парламентат ёс тогтоод 25 жил болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр энэ ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Монголчууд засаглалын энэ хэлбэрийг сонгож авснаараа юу хожиж юу алдав.  Энэ асуултад хэн ч хариулсангүй.

Монголчууд өнөөдөр төр засагтаа хэдийнэ итгэл алдарсан.  Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээ өршөөнө гээд хууль батлаж байгаа хүмүүст олон нийт итгэх үү. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд  Монголын парламент  иргэдийнхээ талархлыг хүлээж, итгэл дааж ажилласан нь тун ховор байх. Гэхдээ л З.Энхболдын парламент шиг ийм урагшгүй, хямрал дээр хямрал нэмж, мега төслүүдийг гацааж, Засгийн газраа хэдэнтээ бүдрүүлж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байсан нь юу л бол.

Монголчууд өнөөдөр төр засагтаа хэдийнэ итгэл алдарсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээ өршөөнө гээд хууль батлаж байгаа хүмүүст олон нийт итгэх үү.
Өчигдөр болсон Монголд байнгын парламент үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулсан  хүндэтгэлийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг олны анхаарлын төвд байна. Тэр индэр дээрээс баярлаж бахадсан аль эсвэл уриа лоозон уухайлаад байсангүй.  Харин Монголын төрд намрын манан мэт суунаглаад байгаа өнөөгийн бүтэлгүйдэл, доройтлыг арилгах арга замыг эрэлхийлж үг хэллээ.  Түүний хэлсэн үг энэ удаад “Хариуцлагатай, ёс зүйтэй улс төрийг бий болгоё, бүтээлч тогтвортой Засгийн газрыг бий болгох” тухай байв.

Парламентат ёсыг төгөлдөржүүлэх нэг алхмыг тэрбээр  Парламентыг томилгооноос чөлөөлөх явдал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.  Тэрбээр “1990 оноос хойш бид 14 удаа Ерөнхий сайдаа томилсон бол Герман 3 канцлер сольсон. Ийм байж бодлого тогтвортой байдаг юм байна...Бид томилсон хүнээ унагах тухай бодоод байдгаас олон Ерөнхий сайд солигдож Монголын тогтолцоо тогтворгүй болоод байна” гэдгийг онцолсон.  Томилгоо бол парламентын хамгийн амттай, ашиг сонирхлын уралдаан. Үнэхээр манай парламент сав л хийвэл томилгоо хэлэлцдэг, фракци бүлгийнхээ хүнийг албан тушаалд томилуулахын төлөө уралддаг. З.Энхболдын тэргүүлсэн энэ удаагийн Их Хурлынхан ихэнх цагаа энэ томилгоонд зориулсан байх.

Ерөнхийлөгч “Одоо байгаа тогтолцоондоо өөрчлөлт оруулъя. Засгийн газрыг бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй болгохын тулд хоёр шийдвэр гаргах хэрэгтэй. Нэгдүгээрт нь, Засгийн газар өөрийн танхимдаа ажиллах сайд нарыг томилдог болох. Парламентыг энэ томилгооноос салгах хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Үүнийг тэрбээр  “ширэнгийн мухарт” шахагдчихаад байгаа Засгийн газрыг тэндээс гаргаж бие даан хариуцлагаа үүрч, бодлогоо хэрэгжүүлэх боломжийг нь олгох анхдагч гарц хэмээн харж байна.

Засгийн газрыг бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй болгохын тулд  Нэгдүгээрт нь, Засгийн газар өөрийн танхимдаа ажиллах сайд нарыг томилдог болох. Парламентыг энэ томилгооноос салгах хэрэгтэй

Парламентат ёс тогтсон өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын үе үеийн Засгийн газрууд  дунджаар 1.6 жил ажиллаж байжээ. Гарч ирсэн Засгийн газар нь өмнөхөө үгүйсгэх зарчмаар ажиллаж, төрийн залгамж чанар бүрэн алдагдсан. Энэ бол Монголын доройтлын хамгийн том шалтгааны нэг. Засаг тогтвортой байх нь бодлого тогтвортой байх гол нөхцөл.  Ерөнхийлөгчийн онцолж байгаагаар  “Сайдуудаа нэг, нэгээр нь нам, намаар нь хувааж аваад томилдог парламент дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй” аж.

Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнээр хэнийг томилохоо шийддэг байх ёстой, тухайн бодлогыг авч явж чадах хүнийг томилно. Ийм эрхийг өгөөгүй учраас араасаа татаастай, түлхээтэй хүмүүс улс орны эрх ашгийн төлөө ажиллахгүй байна” хэмээн Ерөнийлөгч үзэж байгаагаа илэрхийлсэн.

Гарч ирсэн Засгийн газар нь өмнөхөө үгүйсгэх зарчмаар ажиллаж, төрийн залгамж чанар бүрэн алдагдсан.

Засгийн газрыг тогвортой, хариуцлагатай ажилуулах хоёр дах нь шийдэл нь Ерөнхий сайдад УИХ-ын ээлжит бус чуулганыг зарладаг эрхийг өгөх явдал гэж байна.

“Албан тушаалын хойноос хөөцөлдөөд, албан тушаалаар дамжуулж амьдралаа өөд нь татах гээд сууж байгаадаа ичих хэрэгтэй. Үр хойчдоо нүгэл болно, ийм нүглийг зогсоох ёстой. Төр гэдэг нүгэлтэй тэмцдэг байгууллага.

Өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн, суудлын сураг сонсоод зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарлаа,  ямар адын юм бэ” хэмээн хууль тогтоочдод хандан халагдана билээ.  Тэрбээр Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө идэвхтэй хамтан ажиллая,  эв нэгдэлтэй нэгдмэл Монгол улсынхаа төлөө байхыг сануулсан. Ерөнхийлөгчийн энэ үгийг хууль тогтоогчид чихнийхээ хажуугаар өнгөрөөх нь үү, аль эсвэл ажил хэрэг болгох нь уу.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dg(103.26.195.43) 2025 оны 03 сарын 13

yarisan zvil ni zub yum bii. gehdee yarij baigaa hvn ni estoi heleh myy vg ch oldohgyi ni dee. estoi dalan yylin tsaagyyr dald ormor doo

1  |  0
fd(37.58.58.240) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчийн хэлсэн, захисан үг бүрийг мушгиж ойлгоод хэрэггүй байх. Энэ хүнд нэр хөөцөлдөж, сонгуулийн сурталчилгаа хийж шалдар булдар юм ярьж хийх шаардлага байхгүй шдээ. Үнэхээр засая, залруулая, болохгүй бүтэхгүйг нь хэлэе л гэсэн сэтгэл зүтгэл харагдаж байна шүүү дээ. Дэмжье

1  |  0
fd(37.58.58.240) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчийн хэлсэн, захисан үг бүрийг мушгиж ойлгоод хэрэггүй байх. Энэ хүнд нэр хөөцөлдөж, сонгуулийн сурталчилгаа хийж шалдар булдар юм ярьж хийх шаардлага байхгүй шдээ. Үнэхээр засая, залруулая, болохгүй бүтэхгүйг нь хэлэе л гэсэн сэтгэл зүтгэл харагдаж байна шүүү дээ. Дэмжье

1  |  0
fd(37.58.58.240) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчийн хэлсэн, захисан үг бүрийг мушгиж ойлгоод хэрэггүй байх. Энэ хүнд нэр хөөцөлдөж, сонгуулийн сурталчилгаа хийж шалдар булдар юм ярьж хийх шаардлага байхгүй шдээ. Үнэхээр засая, залруулая, болохгүй бүтэхгүйг нь хэлэе л гэсэн сэтгэл зүтгэл харагдаж байна шүүү дээ. Дэмжье

1  |  0
pizda elbegt(91.141.0.47) 2025 оны 03 сарын 13

ene 25 jild hiisen elbegdorjiin hiisen ajil muu muuhai amaaraa bol divaajin baiguulj buyn amalsan hosrii hulgaic elbegdorjiig mongoliin toroos oshiglon hooj zailuulah ni mongol hun buriin husel boljee

1  |  0
irgen(112.72.11.134) 2025 оны 03 сарын 13

adiin shunaltan mini mega tusul musul yariad ard tvmnii huruhgiig avah geed baih hereggvi shvv.ard tvmendee baig turduu baig udahgvi ta nariig tceverleed ugnuu elgdorjoo

1  |  0
darvin(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

er ajlaa xiij chadaxgui farlamentiig xaax xeregtei um bishuu erx ashig amidarlaa deeshluulex gecen xumuuc farlamentad orood baix um bol ulc ornii erx ashig xayagdax bolno undcen xuulia oorchilox farlamentiin zarchimaac uxarcan nam bolon gishuudiig xariutslaga tootsoj abilagatai temtsex gazar ogch shudargaar shalgax shuux xeregtei ingej baij farlament tsevershine

1  |  0
Top