Ж.Батзандан гишүүн хотын даргад санал хүргүүлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тойрогтоо ажиллаж эхэлсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан  иргэд сонгогчдын тавьсан асуудлыг хотын даргад уламжлах болсон талаараа мэдээллээ. 

Иргэдийн зүгээс СӨХ-ийн үйл ажиллагааг сайжруулж шинэ зохион байгуулалтад оруулах, Автобусны маршрутыг хуучин рейсээр нь явуулж өгөх, Цахим газар олголтод ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангаж, бүрэн хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаас болж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар зохицуулалтуудаа эргэж харахыг хүссэн байна. Эдгээр хүсэлтийг эрхэм гишүүн хотын даргад хүргүүлэхээр болжээ. 

Түүнчлэн иргэдийн зүгээс сонгуулийн хуулиа өөрчилж намын жагсаалтаар нэр дэвшүүлэхийг болиулах, Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх, Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийхийг шаардаж байгаа талаар мэдээлэл хийв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top