УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт, чуулганы нэгдсэн хуралдааныг 10.00 цагт тус бүр зарлаад байна.
Дээрх хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хоригийг хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусаад байгаа юм.
Тус бүлэг Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг нь бүхэлдээ тавигдсан тул УИХ хүлээн авахад бэрхтэй гэсэн тайлбар хийж буй. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг дээрх хоригуудыг хүлээн авахаа өнгөрсөн долоо хоногт хуралдсан бүлгийнхээ хуралдаанаар эцэслэсэн юм.
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
09 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
09 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт 10.00 цагаас:
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.
Жич: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.

Сэтгэгдэл ( 3 )
tusah estoid ne tusaasai ene huuli ne. ene mongol uls chn mcs iin neg ohin kompani yum bishuu....
Өршөөл гэдэг үгийнхээ утга агууллагыг сайн ойлгохгүй байж өршөөл үзүүлнэ гээд байгаа төрийн өндөр албан тушаалтнууд гайхшрал төрүүлж байна. Өршөөх гэдэг бол хэрэг хийгээд шийтгүүлчихсэн хүнийг хэргээс чөлөөлөхийг хэлдэг юм. Түүнээс биш хийсэн хэрэг нь илэрч шийдвэрлэгдээгүй, авсан хахууль нь илрээгүй хүнийг өршөөнө гэж байдаггүй юм. Манай 76 юу баталж гаргасныг эргээд бодоод үзэцгээ л дээ. Тэгэхээр тэднийг маанагууд гэхгүй юу гэх юм бэ?
jinhene avilagchidad huuli hezee vilchleh yum bol doo.sbayr elbeg junai enhbold sugar bayrtcogt geedl zvgeerl yavaad bh yum.