Ц.Эрдэнэбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 15

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын /ИНЕГ/ дарга Ц.Эрдэнэбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Н.Нямдавааг томилсон шийдвэр гаргажээ.  

Засгийн газрын нэр барьж гадаадын жуулчдад нэг бүр нь 160 ам.долларын сэтгүүлийг шахсан хэргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэлгээд байгаа билээ. Энэ хэргийн нэг буруутан гэгдээд байсан  Ц.Эрдэнэбилэгийг ийнхүү ажлаас нь  чөлөөлж, хариуцлага тооцсон байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нисгэгч(112.72.13.24) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэбилэгийг сольсон нь зөв. Нямдаваа 100% илүү. Нисэхийнхэн дэмжиж байна.

1  |  0
Top