УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч энэ хуульд хэсэгчилсэн хориг тавихдаа авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залиланг Өршөөлийн хуульд хамруулах ёсгүй гэж үзсэн юм. Өнөөдрийн нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын эхнэр, хүүхдүүдийн эзэмшдэг АНУ дахь олон сая долларын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн дагуу АТГ-аас хэдэн сарын өмнө эхлүүлсэн С.Баярыг шалгах үйл ажиллагааны явцын талаар АТГ-ын төлөөллөөс асуусан юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга: “Иргэн С.Баяртай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар хэрэг үүсгэн шалгаж байгаа юу. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавиагүй бол өршөөлд хамрагдах байсан уу. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль Өршөөлийн хуулиас ч аюултай. Үүнд Ерөнхийлөгч хориг тавиагүй нь гайхал төрүүлж байгаа. Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулиар санхүүгийн зөрчлийг өршөөнө. Хамгийн том хэрэг бол Оюутолгойд хамаарна, 1.8 тэрбум ам.долларын зөрчил байгаа. Энэ бүхэн хэрэгсэхгүй болно” гэсний хариуд Авлигатай тэмцэх газрын дэд дарга н.Нямдорж: Иргэн С.Баяртай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгах ажлыг зохион байгуулж, эрүүгийн хэрэг үүсгэх бүрэн дүүрэн үндэслэл алга гээд түдгэлзүүлсэн.
УИХ-ын гишүүн Г.Уянга: “Яг л ийм асуудал болоод байгаа. Ерөнхий сайдын ажлаа өгсний дараа олон тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн нь жирийн хэрэг биш, гэтэл жараахай хөөцөлдөөд явдаг” хэмээн хэлэв.

Сэтгэгдэл ( 4 )
Yu yrihaw dee.heleh ch muu vg oldohgvi bna
Төрийн албан хаагч ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БАЯЖИЖ БОЛОХ ЁСТОЙ ЮУ ГЭЖ АСУУМААР БАЙНА ДАА zochin ГУАЙ???
Үүнийг чинь л Ардчилал, ШУДРАГА БАЙЦГААЯ Л ГЭДЭГ БАЙХ ДАА, НЭГ ХҮНИЙГ АЛБАН ТУШААЛД ТАВИАД, АЛБАН ТУШААЛТАЙ БОЛСОН ХҮН НЬ ӨРӨӨ ТӨЛДӨГ гээд л УИХ-ын индэр дээр аймаар илтгэл тавиад байсан...
bid chuny kapitalizm gedeg nuugem bauguulj baugaa yum biz dee ene zergiin baishind mongolchuud zondoo l amydarch baugaa shuu khun xorongotei bolokhoor l xulgaich baidag yum uu Bayaryn okhiduud mash ondor bolobsroltoi uchir uum modon ambaar avakhad yund gaixaad baina