Ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 15

Энэ сарын 7-нд зарлан хуралдуулсан УИХ-ын ээлжит бус чуулган тавьсан зорилгоо биелүүлсэн учир  өнөөдөр өндөрлөх бололтой.  Тус ээлжит бус чуулганаар орон гарсан зургаан сайдын томилгоо, мөн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэн, хүлээн авсан бол сайд нарыг өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт томилсон билээ.

УИХ-аар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээн авсантай холбоотойгоор УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, улмаар Хууль зүйн байнгын хороо хуралдан, хэлэлцсэн асуудлаа УИХ-д оруулж ирэх болж байгаа юм.

Үүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хаана Дашрамд дурдахад  энэ сарын 16-17-ны өдрүүдэд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.13.43) 2015 оны 09 сарын 16

Оршоолийн хууль нь яг юу болчихвоо? Хориг тавиагуй хэсэг нь хэрэгжээд Явах юм байх да? Тэгвэл зугээрсэн дэ. Ард тумний дунд хулээлт их уусээд байгааг дэ!!!

0  |  0
Top