ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 16

Өнөөдөр Улаанбаатар хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал эхэлж байна.   Тус хуралд 47 улсын 300 гаруй төлөөлөгч,  олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцож байна. 

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва  намрын чуулганы үйл ажиллагааг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоогчид оролцож буй энэ хоёр өдрийн хурлын үеэр ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр ярилцах болно. Түүнчлэн хүрээлэн байгаа орчинтой холбоотой асуудал, ус, хүнсний хангамж, цаг уурын өөрчлөлтийг хэрхэн даван туулах талаар ярилцах ёстой. Маргааш бид хүний хүчин зүйлсийг хэрхэн давах туулах талаар ярих юм” гэлээ. Тэрбээр  Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд ШХАБ болон НҮБ оролцож байгааг онцлон тэмдэглээд нийт оролцогчид болон хурал зохион байгуулагчдад ажлын өндөр амжилт хүслээ.

Мөн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд хэлсэн үгэндээ, Монгол Улс гурван жилийн өмнө 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчимд тулгуурлан байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад  жинхэнэ гишүүнээр элссэн. Энэхүү чухал байгууллагад гишүүнээр элссэнээр Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл, туршлага харилцан солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцох бодит нөхцөл бүрдсэн гэдгийг онцлон тэмдэглэв.

Өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага  дэлхий дахинд болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой чухал үүрэг бүхий байгууллага болон бэхжиж байна.

Намрын хурлын нээлиэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мөн хурлын нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр бүс нутаг болон дэлхийн дахинд энх тайвныг сахиулахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын оролцоо чухал болохыг тэмдэглэн хэлээд, нийт оролцогчдод амжилт хүслээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top