Улаанбаатар хотноо ирэх оны долдугаар сард зохион байгуулах АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын үеэр шууд орчуулга хийх орчуулагчдыг сонгон шалгаруулж, сургалтад хамруулахаар ГХЯ болон Европын Холбооны хооронд хэлэлцэж тохироод байгаа билээ. Энэ тохиролцооны дагуу шалгалтын баг энэ сарын 14-15-нд Улаанбаатарт ажилласан байна.
Энэхүү сонгон шалгаруулалтыг Европын Холбооны Орчуулгын Ерөнхий газрын Төслийн менежер, хатагтай Биргит Гёоце, Европын Холбооны Монгол болон БНХАУ дахь төлөөлөгч, Ноён Том Пэрт нар удирдан явуулав. Сонгон шалгаруулах ярилцлагад манайхаас нийт 25 орчуулагч оролцсон бөгөөд эдгээрээс 6 хүртэл хүнийг сонгож, Европын Холбооны зардлаар дээр дурдсан сургалтад хамруулахаар болсон байна. Энэхүү сонгон шалгаруулалтыг Европын Холбооноос боловсруулсан аргачлалын дагуу чөлөөт болон сэдэвчилсэн ярилцлага хэлбэрээр явагдсан аж.

Сэтгэгдэл ( 1 )
Nyytsaar zarlachdgiin.hezee yaraldaad dyyschiv