Улс төрийн үйл явц залуургүй завь шиг үргэлжилж байна. Энэ хэрээр З.Энхболдын тэргүүлсэн УИХ, Ч.Сайханбилэгийн толгойлж буй Засгийн газрын аль алиных нь хувь заяа ээдрээтэй болж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна.
Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг АН-ынхан өөрийн хийсэн балгаа үүрч эхлээд байгаа нь энэ. Хамаг явдал хадаг барьж урьсан МАН-ыг хамтарсан Засгийн газраас хөөж гаргахаас эхэлсэн юм. АН-ын хувьд нэгэнт л дангаараа Засгаа бүрдүүлж чадахгүйгээс хойш УИХ-д суудалтай нам бүлгүүдтэй хамтрахаас өөр гарцгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг сөрөг хүчинтэйгээ нийлж сөхрүүлсний дараа Ч.Сайханбилэгийн танхимаа бүрдүүлэх сонголт нь МАН байв. Энэ сонголт Н.Алтанхуягийн Засгийн газрыг унахад оруулсан хувь нэмрийнх нь хариу шан болж ирсэн буй заа. Ингэхдээ хуучин хамтрагчаа буюу “Шударга ёс” бүлгийнхнийг хатавчинд жийсэн нь улс төрийн соёлгүй үйлдэл болж харагдсан. Эргээд гуйх цаг ирнэ гэдгээ тэд тооцоолж чадсангүй. Шилж сонгож авсан МАН-аа хожмын нэгэн өдөр ширвэж хаяхаа тэд зүүдлээ ч үгүй байсан байж таарна. Харин МАН засгаас гарсны дараа “Лам олдохгүй бол буцахдаа таныг зална” гэгч болж мөнөөх “Шударга ёс”-ынхон шиг хэрэгтэй юм үгүй болчихоод байгаа. Улс төрийн тохуурхал гэдэг энэ.
Хөгөө хөлдөө чирэх эхлэл яг эндээс хөвөрч, толгой гэдгэр АН-ынхан МАХН-ын дарга Н.Энхбарын атганд өөрсдөө гүйгээд орчих нь тэр. Засагт хамтарсаных нь төлөө аяганы хариу барьж Н.Энхбаярт зориулсан Өршөөлийн хууль баталсан нь УИХ-ын нэр хүндийг нэгмөсөн унагаж, Монголын нэрийг гадаадад шороотой хутгаж орхиод байна.
Энэ алдаагаа засч Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр хүлээн авлаа. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авах саналыг гишүүдийн 81.1 хувь нь, хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг 83.1 хувийн саналаар хүлээж аваад байна. Ингэснээр Н.Энхбаярын хувьд өршөөлийн хууль үйлчлэхгүй болж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залилан зэргийг өршөөлд хамруулахгүй болсноор Н.Энхбаярт том цохилт ирж байгаа нь тодорхой.
АН-ынхан нэгэнт хэлсэн ярьсандаа эзэн болж чадаагүй болохоор тэрбээр дараагийн нүүдлээ хийх нь тодорхой. Тэр нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах. Энэ сонирхолд нь ташуур өгөх хүн захаас аван, тэр дундаа АН-ынхан дотор ч зөндөө бий. Н.Энхбаяр Өршөөлийн хуулийн хоригийг хүлээн авсны хариуд бүлгээ Засгийн газраас гаргана гэвэл АН-ынхан талд төөрсөн янзага шиг үлдэнэ. Тэдэнтэй хэн ч хамтрахгүй. Дангаараа Засгийн газраа байгуулж чадахгүй. Угаасаа тэд дандаа жудаггүй зан гаргадаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Энхбаярын “Б” буюу Засгийг унагах төлөвлөгөөг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар голлон удирдаж, Дубайн гэрээг үндэс болгон Ч.Сайханбилэгийг огцруулахаар төлөвлөж байгаа гэх. Тэгээд ч Ч.Сахйанбилэгийн Засгийн газар томоохон төслүүдээ хөдөлгөж чадаагүй, эдийн засгийг туйлд нь хүртэл сульдаасан, ам.долларын ханшийг 2000-ын хязгаарыг давуулсан гэхчлэн буруутгах бэлэн зэлэн шалтгаан хангалттай.
Улс төрийн нөхцөл байдал ингэж эргэсэн тохиолдолд ганц л гарц үлдэнэ. Тэр нь УИХ хугацаанаасаа өмнө тарах. Үүнийг хүлээж байгаа хүн бас олон бий. Ийм хүсэл сонирхолтой хүний тоонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хамгийн түрүүнд нэрлэж байгаа. Ерөөс энэ Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай санал бодол аль эртээс л гарсаар байгаа.
Юутай ч улс төрийн тэнгэрт хуралдаж буй үүлнээс аянга цахилах нь бараг тодорхой болж байх шиг. Харин хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал болж үлдэж байна.
Сэтгэгдэл ( 16 )
Сонгуулийн хуульд зарчмын 2-хон өөрчлөлт хийх шаардлагатай. 1.Пропорционалыг халж, намын жагсаалтаар УИХ-д суухыг хааж өгөх, 2.Хар машинаар санал тоолдогийг зогсоох. Тэгвэл ирэх сонгуулиар ард түмэн төрийн түшээдээ өөрсдөө шууд сонгож, итгэж болох төртэй болж чадна. Өөрөөр шийдвэл цөм луйвар л болно.
hartciin hvvhed orj bolohgvi ve damjsan oyunlag olgarhudiin vr sad ornoo geed huulichlaad uguh heregtei.
пропорционалын гай ....... оймсонд хавчуулагсад сайд хийгээд үнэхээр ой гутмаар. үүнээс илүү доромжлол гэж байх уу?
Taraasai......zardaldaa shat assailant gadniihana and amlalt ogch avilgal avsan ih hurling gishuud suireesee s.bayr. h.battulga nar oros ah nart zanuulsan geSen oor olon gishuud end tendhiin ih gurnuuded zanuulsan bgaa da
Эндээс зөвхөн наманцарууд л хожиж, ард түмэн тоглоом болно. Гэхдээ ИАХН-МАН-хан, хөөсөнцөрүүд,Фракцууд дахин бүү гар!!
Iim balai Bayanselenge shig saidtai baisan dorvol tarsan ni deer taraasai
УИХурал тарах нь зөв. Гэхдээ УИХурлын гишүүний шаардлагыг өндөр болгох. Өөрөөр хэлбэл магистраас дээш боловсролтой, төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан гэх зэрэг болгох хэрэгтэй.
Luivarchin alban tushaaltnii shunalt MAHN, MUAN hoer zasgaas garch yg haragdaach?! Yg tsagaa bolohod Enhbayriigaa zasgaas gar gej uureg ogsonch garahguidee?! Haraarai?! Ta nar?!
Luivarchin alban tushaaltnii shunalt MAHN, MUAN hoer zasgaas garch yg haragdaach?! Yg tsagaa bolohod Enhbayriigaa zasgaas gar gej uureg ogsonch garahguidee?! Haraarai?! Ta nar?!
tarval ch taraad mongoloo hudaldsan elbegdorjiig damjilbal damjilchihmaarl bn shvv.
Ovoo bosgoogui bolshaazgai yadag bile.hudlaa dabhar deeleer ooriin namiin zasgiig unagaj odii zergiin haymrald hurgesen hun ni elbeg.ichsen hun hun alnaa gej ene.ooriinhoo namiig ch samraad eh ornoo ch samaraad oor namuudiig samaraad ene Mongol hun monuu............
Бас л буруу дүгнэлт хийгээд тэрийгээ жишимчгүй түмний хүртээл болгож байхийн. Хоригийг хүлээж авсан тиймээс Намбарын хувьд Гончоотой нийлж косметек өөрчлөлтөнд л найдах үлдсэн. Энэ өөрчлөлт явахааргүй болсон нь Ээбээгийн зөвлөхийн үгээр тодорхой болж байна. Намбарт одоо засгаас гарах ганц л боломж үлдсэн. Харин МҮАН энэ удаа МАХН-ыг дагаж дэвэх нь юул бол. Өөрөөр хэлбэл УИХ тарж,ЗГазар огцрох биш шудрага бус эвсэл өөрөө тарах нь тодорхой. Эцэст нь нэг юм АН-ыханы мөрөөдлийн засаг бүрлэнэ. АН-ын 36 дээр ИЗНН-ы 2 нэмэх нь МҮАН-ы 3 нийт 41 кноп хөдөлгөөнгүй бүрдэнэ.
Угаасаа явцгүй болсон юм бол хугацаа гээд байх юу байсан юм улсын хөрөнгөөр энэ новшуудыг тэжээхээ зогсоож чадах улсаа хурдан сонговол улс эх оронд хэрэгтэй л байх чадахгүй юмнуудыг 100 жил тэжээгээд ч нэмэргүй биз дээ
Яаж иийгээ л сонгуулийн хугацаандаа хүрчих юмсан даа, харамсалтай нь ийм сэтгэл зүрхтэй улс төрчид байхгүй болж дээ, улс орны хөгжил хамаагүй хоорондоо тоглож л байвал тэд болоо