Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн мягмар гарагийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар хүлээж авсан. Хоригийг УИХ хүлээж авсантай холбоотойгоор тус хуульд зарим өөрчлөлтийг оруулахаар болж Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг хуралдсан ч Ерөнхийлөгчийн хоригийг илт гуйвуулж, Үндсэн хууль, Дэгийн хуулийг зөрчсөн төслийг боловсруулж батлуулахаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн билээ.
Ажлын хэсгийн оруулж ирсэн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал Улаанбаатарт болж байгаа учир хуралдааныг хойшлуулаад байгаа. Тэгвэл Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдах ёстой. Учир нь, УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр завсарлуулахаар спикерийн захирамж гарсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )
hohirol baragduulsan l bol mongol hvnee alaglalgvi urshuue.mongolochuudaa hataah gej baihiin orond huuli vilchildgvi olgarhuddaa huuli vilchildeg bolgoe. oyu tolgoigoos 100 say dollor kaplaagaas 35 terbumaa avah ni chuhal bish gejvv.