Л.Гансүх нарыг шүүх хурал үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 18

Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийн учруулсан хэмээн буруутгагдаж байгаа Л.Гансүх нарыг шүүх хурал дөрөвдэхь өдрөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд үргэлжилж байна. Шүүх хурлын ажиллагааг телевизээр шууд дамжуулж байгаа болохоор талуудын байр суурь хийгээд   гэрч хохирогч  нарын мэдүүлгийг ялгаж салгаж байгаа нь тодорхой байх.

Энэ хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар  буруутгагдан оролцож байгаа юм.

Өмнөх гурван өдрийн шүүх хуралд шүүгдэгч нар мэдүүлэг өгсөн бол гэрч, хохирогч өмгөөлөгч нар өмгөөлөгч, улсын яллагч, шүүгч нарын асуултад хариулсан. Харин өнөөдрийн хурлаар шинжээч нар асуултад хариулж байна.

Үүний дараа шүүгдэгч, хохирогч талын өмгөөлөгч нарын хороонд мэтгэлцээн өрнөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top