Б.Бадраа: Манай аймгаас гаралтай гэсэн нэг нөхөр сонгуулийн шоугаа эхлүүлсэн

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 18

Өмнөговьд аймгийн Засаг дарга Б.Бадраатай цаг үеийн асуудлаар ярилцав.

-Сүүлийн үед таныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлигын хэрэгт холбогдон шалгуулж байгаа гэх мэдээлэл чих дэлсэх болов. Үүнд тайлбар хийгээч?

-Сонгууль ойртоод ирэхээр л хүнийг гүтгэх юм. Би гурван жилийн өмнө Дулааны цахилгаан станц барьж мөнгө шамшигдуулсан мэдээллийн дагуу хуулийн байгууллагад очиж шалгуулсан, тайлбар ч өгсөн. Тэрнээс өөрөөр АТГ-т шалгуулаад байгаа зүйл байхгүй. 2008 онд аймгийн Засаг даргаар сонгогдоод 8 жилийн нүүр үзэж байна. Хүнийг гүтгэж доромжилдог асуудал нь зохион байгуулалттай юм. 2009 онд би цөсний хагалгаанд орох гээд Гашуунсухайт хилийн боомтоор гарсан юм. Бээжинд цөсний хагалгаанд орохоор машинаар явахдаа би өвчтэй хүн аажуухан тааваараа явсан юм л даа. Оройны 18:20 цагийн үед хилээр нэвтрүүлсэн. Гэтэл 2009 оны юмыг ярьж байж “Өмнөговь аймгийн Засаг дарга Бадраа Ганц худагт хоригдлоо” гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Хүнийг өвчтэй зовлонтой явж байхад ингэж гүтгэнэ гэдэг их муухай. Тэгээд дараа нь үнэн зөвийг нь олчихоод хэнэг ч үгүй “Өө уучлаарай сумын Засаг даргатай андуурсан байна” гэж хэлж байгаа юм даа. Ер нь 2008 оны сонгуульд ороход би муу хэлэгдээгүй. Ямар ч асуудал “но” илрээгүй юм чинь. Гэтэл хоёр жил чимээгүй байж байгаад одоо хэн нэгний захиалгаар гүтгэж эхэллээ. Сая нэг миний малгайтай зургийг тавиад “Өмнөговийн цалингаараа сайхан амьдарч байгаа” гэсэн мэдээлэл тавьсан байна лээ.

-Хоёр хүүтэй чинь хүртэл холбоод бичсэн харагдсан?

-Миний хоёр хүү холбогдох байгууллагад шалгуулаад тайлбар өгсөн. Ямар ч холбоогүй гэдгийг нь нотлоод өгсөн шүү дээ. Элдвээр хэлүүлж бичүүлж чичлүүлэхээр ар гэрт хэцүү хүнд байдагт би эмзэглэдэг юм шүү. Гэмгүй хүнийг гэмтэн хүн шиг гүтгэчихээд “Уучлаарай” л гэж хэлдэг. Уг нь үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах ёстой баймаар даа. Одоогийн байдлаар надад ямар ч шалгуулсан эрүүгийн хэрэг байхгүй ээ.

-Та улстөрд нэр дэвших үү?

-Би хэзээ ч улстөрд нэр дэвшихгүй. Тэртээ тэргүй манай аймгаас УИХ-д хоёр сайн хүн сууж байхад хажуугаар нь би орох нь дэмий биз дээ. Гэтэл манай аймгаас гаралтай гэсэн нэг нөхөр Улаанбаатарт очоод суучихсан сонгуулийн шоугаа эхлүүлсэн байна гэсэн шүү. Би говьд олон жил амьдарсан хүн гээд л өөрийгээ рекламдаж нэр дэвших сурагтай яваа гэсэн шүү. Ер нь улстөр хийхдээ хийж бүтээж байгаа хүнийг унагахын тулд элдэв муухай улайрсан улстөр байх юмаа. Үнэн мөнийг нь хуулийн байгууллага тогтоочихдог юм ш дээ.

-Танай аймагт эдийн засгийн хямрал хэр мэдрэгдэж байна вэ?

-Мэдрэгдэж байна шүү. Орлого хоёр жилийн өмнө манай орон нутгийн төсвийн орлого хамаагүй их мөнгөтэй байсан бол гурван жилийн дотор гэхэд огцом буурсан үзүүлэлтэй байна. Бүр нэг тодорхой баримт хэлэхэд  өнгөрсөн зургадугаар сард манай орон нутгийн орлогын төсөв 12 сая төгрөгийн төсөвтэй байж үзлээ. Уг нь хамгийн баян, орлого арвинтай аймаг гэж яриад л байдаг. Үнэндээ ийм байдалд хүрч байна. Гэхдээ цаг сайхан болж хямралаас гарна гэдэгт итгэдэг юм шүү.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ука(103.229.121.211) 2025 оны 03 сарын 13

Одоо манай аймгийг боловсрол мэдлэгтэй сайхан залуучууд авч явах цаг нь болсоон. Хуучны хэд нь харин дэмжээд гай бололгүй явчуул зүгээр дээ

1  |  0
AN iin demchigch(27.123.213.170) 2025 оны 03 сарын 13

Ene hvnii buynaar umnugowi udii zeregtei hvnd heleh vzvvleh ymtai ywaa gedgiig oilgoh heregtei. ARDIIN namiinhan bvgd zailaasai hudlaa tom tom ym yrij hvn doosh n hiij bna. Harin ch Badraa ih hurald ner dewsheesei demjij bna. mundag hvn shv

1  |  0
Haha(103.26.195.249) 2025 оны 03 сарын 13

:)) :))

1  |  0
AN iin demchigch(202.179.17.212) 2025 оны 03 сарын 13

Manai namiinhan ene malaar namaa udirdaj songuulid orvol balrah yum bna sh uu unen ochuuhen bodoltoi hugiin heruulch goshignoson avgai nariin yarilga ugchee ich ich ich

1  |  0
erka(106.37.234.202) 2025 оны 03 сарын 13

KKK.YADTSAN PIZDA VE ENE ODOO.

1  |  0
prime(106.37.234.202) 2025 оны 03 сарын 13

Yasan hovch p useg ve.

1  |  0
Бадрах(123.126.30.194) 2025 оны 03 сарын 13

Мах алга болчлоо гэхээр Юун гуя гэдэг шиг.8 жил л намайг гүтгэлээ гэж шааж байна. Энийг гүтгээд садаа болоод байгаа хүн нэг ч байхгүй.Хөлдүү дүфф гар шүү.

1  |  0
irgen(27.123.213.170) 2025 оны 03 сарын 13

Yooy bur ineed hurchihlee Amgui 2 gishuunee sn humuus gechihjee sn humuus chin nutag us ard tumniihee tuluu duu gargaj sanal bodloo ilerhiilj ajil bolgodog humuusiig heldeg yum shdee

1  |  0
Zochin(202.179.17.212) 2025 оны 03 сарын 13

heheh ASuult: -Та улстөрд нэр дэвших үү? hahaha Hariult: Би хэзээ ч улстөрд нэр дэвшихгүй. Тэртээ тэргүй манай аймгаас УИХ-д хоёр сайн хүн сууж байхад хажуугаар нь би орох нь дэмий биз дээ. ene hun chin yamar asuultand yu geed hariulchih vaa oisongui Uls tur geheer Ulsiin ih hural l baidag gedeg oilgolttoi zasag darga baij boloh uu taminee arai chdee holduu tolgoi

1  |  0
Өмнөговь(202.179.17.212) 2025 оны 03 сарын 13

Бадраа яасан тэр хүнээсээ сүнсээ зайлтал айж байгаа юм байна даа Хулгайч юм чинь айлгүй дээ

1  |  0
ард түмэн (27.123.213.170) 2025 оны 03 сарын 13

хаха ”надад ямар асуудал но илрээгүй юм чинь” гэчижээ. энэ чинь миний балиар балиар но-г та муусайн олж чадаагүйш дээ гэж байгаа юм шиг л сонсогдож байна. нэг л гэмгүй хүн инээдтэй юм улсын хуралд 2 сайн хүн байгаа ч гэх шиг бөгсийг нь долоож явдаг хүмүүсээ хэлж байх шиг байна өөдгүй хувалз

1  |  0
Таныг дэмжигч(202.179.17.212) 2025 оны 03 сарын 13

Тэр суталчилгаа эхэлсэн хүнийхээ нэрийг хэлчихээчэээ Бадраа тэгэхгүй бол нэг ийм үг байдаг ш дээ АРААС НЬ МУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮСТ БАЯРЛАЛАА- ҮРГЭЛЖ УРД ЧИН ЯВААГ МЭДРҮҮЛДЭГТ тийм тэр новшийн нэр ил гарга олон жигшүүл

1  |  0
zochin(202.179.20.104) 2025 оны 03 сарын 13

Ene yariltslaga bish gomdol meduuleed baigaa gulug bna shd ee

1  |  0
davaa(122.201.31.238) 2025 оны 03 сарын 13

Umnugovios ene badraa dornogovios ganhuyag gej sandlaasaa salj chaddaggui 2 berd bainaa

1  |  0
Зочин(43.242.243.121) 2025 оны 03 сарын 13

Бадраа та өөрийгөө гүтгээд дараа нь уучлал гуйж буй, хотод ирээд Их хуралд нэр дэвших гэж гүй буй тэр нөхрөө нэрээр нь гаргаж хэлж болохгүй байгаа юм уу? Нэр устай нь хэлбэл хүмүүсийн итгэл үнэмшил дээшилж, тэр нөхрийг тань хэзээ ч дэмжихгүй байх юм биш үү ...

1  |  0
уншигч(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Сайн л хоёр гишүүн бий дээ. харин ч Бадраа маш олон залууст боломж олгоод сургалтын төлбөрийг нь шийдээд явж байга шүү. ингэхэд сөрвөлзөөд байгаанууд өөрсдөө юу хийгээ вэ

1  |  0
зочин(103.9.90.194) 2025 оны 03 сарын 13

зайлаач бадраа залуучуудад боломж олго. Чамд дандаа дарагдаад явна гэж байхгүй шүү

1  |  0
зочин(27.123.213.170) 2025 оны 03 сарын 13

зайлаач бадраа залуучуудад боломж олго. Чамд дандаа дарагдаад явна гэж байхгүй шүү

1  |  0
гамшиг(202.126.89.199) 2025 оны 03 сарын 13

сонгуульд нэр дэвшихээр бол засаг ноён бадраа таниас зөвшөөрөл авах ёстой болж байна уу тэгээд.сонин үзэл бодолтой нөхөр байнадаа.бас дээр нь зусарч новш вэ?сайн хүмүүс сонгогдчихсон байгаа ч гэх шиг.

1  |  0
Top