Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой байсан ч ирц нь бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо. Өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуулийн зарим заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх ёстой байсан юм.
Гэвч өнөөдөр байнгын хорооны дарга Д.Ганбат хөдөө явж, гишүүдийн ирц бүрдээгүй зэргээс шалтгаалан хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Сэтгэгдэл ( 0 )