Уламжлал ёсоор өнөөдөр 16.00 цагаас Засгийн газрын хуралдаантай. Энэ удаагийн хэлэлцэх гол асуудлын нэг нь 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байх гэнэ. Тодруулбал, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.
Энэ удаагийн хуралдаанаар концессын гэрээ байгуулах эрх олгох тухай зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнгээ танилцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )