Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болов

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 22

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2015.09.21/  Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов. Энэхүү ёслолд  Монголын талаас “Чингис Лэнд Девелопмент” группын захирал Ц.Гантулга, ОХУ-ын талаас “Дальстроймеханизация” ХК-ийн захирал Гриднев Виталий Юрьевич нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” ХК нь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар “Алтанбулаг- Замын-Үүд” чиглэлийн Чингисийн хурдны замын ОХУ-ын нутаг дэвсгэр дээр дайран өнгөрөх хэсгийг барьж байгуулах ажил дээр хамтран ажиллахаар гэрээ байгуулж байна. Энэхүү хурдны зам нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр биш, харин Алтанбулагаас цааш Улаан-Үдэ, Иркутскийн чиглэлийн 230-300 км  замыг барьж байгуулах ажлыг монголын талаас “Чингис Лэнд Девелопмент”, ОХУ-ын талаас талаас “Дальстроймеханизация” ХК хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан байна хэмээн “Чингис Лэнд Девелопмент” группын захирал Ц.Гантулга хэллээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Одонтуяа, Б.Чойжилсүрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэвэг(202.179.28.221) 2025 оны 03 сарын 13

Пөөх энэ хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахад нөгөө эдийн засгийн алуурчин шулга Батбаяр явах нь юу вэ, наад нөхрөө хурдхан шиг шонд өлөг, шороонд хатаа

1  |  0
Top