Таван өдөр үргэлжилсэн Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өндөрлөж, шүүх бүрэлдэхүүни шийдвэрээ гаргалаа.
Шүүх хурал өчигдөр үргэлжилж улсын яллагчийн зүгээс Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүд 7 жилийн ял оноох санал гаргаад байв. Улмаар Шүүх хурал 17.00 цагийн үед завсарлаж, Шүүх бүрэлдэхүүн ялын дүгнэлтээ орой 21.45 цагт төнилцуулсан юм.
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хүмүүсийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон билээ.
Шүүхээс Л.Гансүхэд 4,6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хаслаа. Түүний ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр зааж, цагдан хоригдсон хоногийг оноосон ялаас хасахаар болжээ.
Харин шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргав. “ЭмЖиЭлЭсБи” компанийн захирал болон нягтлан бодогч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагааг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулж, ингэхдээ цагдан хоригдсон хугацааг өдрөөр тооцож, торгох ялаас хасахаар шийдвэрлэлээ.
Ингэснээр Н.Даваахүүгийн 46 хоног хоригдсон хугацааг торгох ялаас хасч, үлдсэн 10 сая 52 мянган төгрөгийг гаргуулахаар болсон. Түүнийг торгох ялаас зайлсхийвэл хорих ялаас солихыг Шүүхээс анхааруулсан байлаа. Харин Б.Мөнгөнтуяагийн 203 хоног цагдан хоригдсон хугацааг мөнгөн хэлбэрт шилжүүлж, торгох ялыг эдэлсэнд тооцжээ.
Түүнчлэн Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг Шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Татвараас зайлсхийсэн асуудлын тухайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулан, өршөөжээ.
Үүний дараа Л.Гансүхийг Тахарын албаныхан Цагдан хорих төв рүү авч явсан бол Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг суллаад байна.

Сэтгэгдэл ( 10 )
МӨНГӨНТУЯАГ ХАРИН АЖЛАА МЭДДЭГГҮЙ ТЭР 2 ШИНЖЭЭЧИЙН ОРОНД ҮНДЭСНИЙ АУДИТ БОЛГОВОЛ ЯАСАН БЭ ИЙМ ЧАДВАРТАЙ , АЖЛАА САЙН МЭДДЭГ ХЭНИЙ Ч ӨМНӨ АЖЛАА САЙН ТАЙЛБАРЛАЖ БАЙГАА ХҮН МОНГОЛ Д АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭЭТЭР ИЧИНХОРЛОО ,ОЮУНЭРДЭНЭ 2 ООС ХОХИРЛОО НЭХЭЖ ШҮҮХЭД ӨГ ТЭД ӨӨРСДИЙГЭЭ ЯАЖ ӨМӨӨРЧ ҮГ ХЭЛЭХИЙГ ХАРМААР БА ШҮҮ ХҮН ГҮТГЭДЭГ ИЙМ АВИЛГАЧ НАР МӨНГӨ ХАРААД ДАРААГИЙН ХҮМҮҮСИЙГ БАС ХОХИРООНО БИЗ ДЭЭ МӨНХТУЯА ЧАМД БАЯЧР ХҮРГЭЕ ЧИ ӨӨРИЙГЭЭ ЯМАР ЧАДВАРТАЙ ЗОРИГТОЙ ШУДРАГА ГЭДГЭЭ АРД ТҮМЭНД ХАРУУЛАЖ ЧАДЛАА
Mongontuya estoi mundag yllagchiig yllaj chadlaa
ХҮНИЙГ ХЭЛСЭЭР ШИЙТГЭЛЭЭ ЭНЭ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ТЭР ХОХИРОГЧИД НЬ ИЧЭЭЧ ГЭРЭЭНД ЗААГААГҮЙ ЗҮЙЛЭЭ ЯАЖ НЭХЭЖ ХҮНИЙ АМЬДАРЛААР ТОГЛОЖ ЧАДАЖ БАЙНАА.
#-o ~X(
Mongoliin shuuh tsagdaa uls tor bur yalzarch bgan bn. Ter 2 prokuroriigee goliichood golognood ichihgui 2 durak. Mungunchimegiig tsagaatga. Elbegdorj yu soliorood twittertee yum bichij bas hoorond ni yas hayad bgan. Icheech elbegee chinii tomilson humuus iim archaagui huuramch diplomtongud bga da
Монголын хууль хяналтынханд баяр хүргэе, бас ч гэж хулгайч луйварчид даврах болоогүй л юм байна, нөлөөнд автаад, авилгал аваад луйварчдыг зүгээр явуулах байх гэж болож байсан үгүй юм байна аа,
Shuuhiin ajillagaag hen durtai ni zaagaad baidag yum bish ee. Tegeed ch Gansuh bol ugajliig yaval nadad yum unah,barigdsan tohioldold yaaj bultah, melzeh,buruug busadad dogoh geed baij boloh buh suvgiig sudalj baigaad hiisen ajil . Ingehee Gansuh bitgii hel hen ch baisan uhaaniihaa hereer bodoj baigaad ergelzeh hereggui ee. Iimiin tuld Gan suhiig enhiin tsagaan tagtaa bolgoj haa hamaagui asuudlaar ard irgediig taltsuulj buruu zoruu gej bichih yarih ni ooroo zohisgui uildel. Tegj ard tumneer buruu zovoo shuulgeed baidag bol shuuh gej baih hereggui ee.
Shuuhiin ajillagaag hen durtai ni zaagaad baidag yum bish ee. Tegeed ch Gansuh bol ugajliig yaval nadad yum unah,barigdsan tohioldold yaaj bultah, melzeh,buruug busadad dogoh geed baij boloh buh suvgiig sudalj baigaad hiisen ajil . Ingehee Gansuh bitgii hel hen ch baisan uhaaniihaa hereer bodoj baigaad ergelzeh hereggui ee. Iimiin tuld Gan suhiig enhiin tsagaan tagtaa bolgoj haa hamaagui asuudlaar ard irgediig taltsuulj buruu zoruu gej bichih yarih ni ooroo zohisgui uildel. Tegj ard tumneer buruu zovoo shuulgeed baidag bol shuuh gej baih hereggui ee.
Монголын шүүхийнхэн гэж хэн бэ гэдгийг ард түмэн харлаа, шүүхийн луйварчид ард түмэнд ялагдлаа, нягтлан бодогчдийн нэгдсэн байгууллага байдаг бол Мөнгөнтуяагаа өмөөрцгөө, нягтлангийн ажлаа сайн хйилээ гэж торгуулж байгаа юмуу, ажлын харыг чанартай сайн хийчихээд хамгийн түрүүн хэлсээр хэрэгт ордог нягтлангуудаа өмөөрцгөө
ajil hiisen hun shuu