МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Говь-Алтай аймагт МАН-ын залуучууд хоорондоо муудалцаж машин шатаасан, Өвөрхангай аймгийн Сант сумын МАН-ын хорооныхон архи ууцгаан эцэстээ хоёр гишүүн нь маргалдаж нэгнээ хутгалсан гэх хэргүүдийн талаар зарим мэдээллийн хэрэгслүүдээр гаргасан. Ийм хэрэг огт гараагүй гэдгийг тэрээр онцлоод, тус намыг чиглэсэн гүтгэлэг мэдээг албаар тарааж байгаа гэлээ.
Дараагийн асуудал нь Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Улс төрийн намууд хамтарч байгуулсан ажлын хэсгийн үр дүнг танилцуулав. Одоо мөрдөгдөж байгаа сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах найман зүйл дээр санал нэгдсэн бөгөөд ирэх долоо хоногт Засгийн газраас санал авахаар өргөн мэдүүлэх юм байна. Сонгуулийн тогтолцоог өмнөх хэвээр хадгалах ч 48 гишүүнийг 48 жижиг мажоритар тойргоос сонгодог байх дээр санал нэгдсэн гэв.
МАН-ын нэр бүхий гишүүд тухайлбал Ж.Сүхбаатар, У.Хүрэлсүх нар МАХН-д элсэх гэж байгаа талаар мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Энэ талаар МАН-ын ЕНБД Ж.Мөнхбатаас тодруулахад "Одоогоор намаас гарна. Өөр намд элслээ гэж мэдэгдсэн хүн байхгүй. Ер нь бол аль намд элсэх, намаас гарах зэрэг нь хувь хүний эрхийн асуудал. Хүрэлсүх дарга бол намаас гарахгүй байх. Саяхан бид уулзаад ажил хэргээ ярилцсан" хэмээх хариултыг өглөө.

Сэтгэгдэл ( 4 )
зөв. ингэж мэдээлэл хийсэн нь дээр
анханаасаа нөгөө намуудых нь явуулга гэдэг нь илт байсан
Mongoliin buh sum hiidiig chataaj genotsit hydlaga hiisen aluurchdiin nam zail
MAN-iihan unen teneguudeer duurchee,husmaa chamlasan bolovsrolgui ymnuud