Ерөнхийлөгч НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 23

 Энэ сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болно. Энэхүү дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно. Энэ удаагийн уулзалтад дэлхийн 160 гаруй улсын  Төр, засгийн тэргүүн болон 30 гаруй орны Гадаад хэргийн сайд нар оролцох аж.

Дээд хэмжээний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батална. Түүнчлэн энэ уулзалтын хүрээнд 6 үндсэн сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 27-ны өдөр болох "Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь" сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлэх юм байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(110.32.116.238) 2025 оны 03 сарын 13

Ulsiin mongo urj 7 honog bur gadaad ornoor tenehee bolimoor um. Uls oron ni dampuurliin irmeg deer irchiheed baihad shiren nuurleed yvahdaa ichihed yanaa.

1  |  0
tarbaak(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

Tarvaga hoshgorohod bugd sonirholtoi sonsoh boltugai. Hoshgorohiin tuluu heden say tg hairan yum.Busad ni sanguana obda.

1  |  0
mongol(150.129.141.209) 2025 оны 03 сарын 13

hairan mungu

1  |  0
Top