МАН-ын УЗ-ийн хурал хойшилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 23

Өчигдөр МАН хэвлэлийн хурал хийж залнуулаад 17.00 цагаа Удирдах Зөвлөл нь хуралдах тухай мэдээлсэн. Гэвч товлоод байсан УЗ-ийн хурал болсонгүй. Харин ямар шалтгаанаар хурлаа хойшлуулах болсон нь тодорхойгүй байна. 

Дуулдаж байснаар бол МАН Удирдах зөвлөлийн энэхүү хуралдаанаараа Дархан-Уул, Дорнод аймагт үүссэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан билээ. Дархан-Уул аймгийн ИТХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Засаг дарга С.Насанбатыг, аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулсан юм.

Мөн Дорнод аймагт ИТХ-ын даргаа огцруулах асуудлыг тус ИТХ-ын төлөөлөгчид тавих болсон тул энэ асуудлыг намынхаа Удирдах зөвлөлийн хүрээнд ярихаар төлөвлөсөн байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НЭГ ЗАНГААР ...(202.179.28.75) 2025 оны 03 сарын 13

GOOGLE: ШУДАРГА ЁС БОЛОН ЭРХЗҮЙ ХЭЗЭЭ ХАНГАГДАХ ТУХАЙД... НЕОПАРАДИГМ., кирилээр хайх

1  |  0
Top