Улсын Дээд шүүх “Бие Даагчдын Нэгдсэн Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Б.Дугарсүрэнгийн, мөн “Нэгдмэл Монгол Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Х.Батсуурийн гаргасан хүсэлтүүдийг өнөөдөр хянан хэлэлцлээ.
Эдгээр намуудын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Эдгээр намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 2 )
Гуравхан сая хүнд өнөөдөр байгаа намууд ч олдоод байна шүү дээ. Ингэхээр одоо шинэ нам байгуулж, улс төр хөөцөлддөг явпдыг зогсоовол яасан юм бэ ? Нөгөө талаар намын гишүүдийн бүртгэл, түүний тооны босгыг өндөрсгөх шаардлхгхтхй байна. Зарим нэг хүн олон намд давхардаж бүртгүүлж ашиг хөөх явдал байсаар байна шүү.