АН-ын бүлэг 2016 оны төсвийн төслийг бүрэн дэмжиж байгаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонссоноос гадна УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчил, шалган шийдвэрлэх болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх нийт 8 асуудлыг хэлэлцжээ.

Түүнчлэн Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон холбодох бусад хуулийн төсөл, Хилийн боомтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, Хог хаягдлын тухай хуулийн шинэлчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дэмжих нь зүйтэй гэдэгт шийдвэрт хүрчээ.

Бүлэг хэвлэлийнхэнд мэдээлэл өгч дараа нь  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 - Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн үү?

 - Уг асуудлаар бүлгийн шийдвэр хүчин төгөлдөр. Ш.Түвдэндорж гишүүн нэрээ татаж авсан.

 - Нэр бүхий гишүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулахаар хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэ асуудалд бүлэг ямар байр, суурьтай байгаа вэ?

 - Бүлгийн байр суурь тодорхой. Ч.Сайханбилэгийн засгийн газрыг огцруулахгүйн төлөө АН-ын бүлэг ажиллана.

 -Оюутолгойгоос хүртэх ногдол ашиг 2037 он болтол хойшилсон гэсэн. Ерөнхий сайд үүнийг бүлгийн хурал дээр тайлбарласан уу?

 - Уг асуудлыг бүлэг ярилцаагүй.

 - Өршөөлийн хуулийг бүлэг бүхлээр нь дэмжсэн үү?

 - Өршөөлийн хуультай холбоотой асуудлаар бүлэг шийдвэрээ гаргасан. Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хориг тавьсан заалт бүрээр санал хураалгасан. 6 заалт нь унасан.  Гадуур яриад буй шиг АН Авлигатай тэмцэх заалтыг аваагүй. Авлига авах заалтыг дэмжээгүй байгаа.

 - ЗГ-ын зүгээс зарим агентлагуудыг нэгтгэж, татан буулгахаар төсөвт суулгасан. Үүнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу?

 - 2016 оны төсвийн төслийг АН-ын бүлэг бүрэн дэмжиж байгаа.

 -С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг юу гэж үзэж байгаа вэ?

 - Уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар ярилцаагүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top